Төвөдийн Буддын шашин
From Wikipedia, the free encyclopedia
Төвөдийн Буддын шашин нь Төвөд болон Гималайн бүс (Балба, Бутан, Сикким, Ладакх), Монгол Улс, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува, Манжид дэлгэрсэн Буддын шашны нэгэн хэлбэр юм.
Энэ нь дотроо буддын шашин нь 3 яна болох Бага Хөлгөн, Их Хөлгөн, Тарнийн хөлгөн (Очирваань) багтаана. Урьд цагт Төвөдийн Буддын шашныг "ламын шашин" хэмээх нэр томъёо хэрэглэн нэрлэж байсан нь номын багшийг (лам) дээдлэх Бурханы шашны ёсыг буруу ойлгосноос үүдэлтэй гэж үзэх болсон. Мөн уул шашныг дагагчид энэхүү нэр томъёог сөргөөр хүлээн авдаг тул эдүгээ бараг хэрэглэхээ больсон.