Тайпингийн бослого
From Wikipedia, the free encyclopedia
19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ. Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Сюцюань гэгч Гуожоуг эзлэн Тайпин тяньгуо-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ.
Британи хар тамхины хориогоо цуцла гэхчлэн янз бүрийн шаардлагууд тавьж, Хар тамхины дайн хийж (1840) сөгтгөн дарлав (1842 онд Чин гүрний 416 сая хүн амын хоёр сая нь хар тамхинд орсон байсан бол, 1881 онд 369 сая хүн амын 120 сая нь буюу 1/3 нь хар тамхинд орсон байлаа). Энэ мэт олон асуудлыг эсэргүүцэж, 1850 онд, Христийн шашны тугийн дор хятад тариачид Манжийн төрийг эсэргүүцэх болсон байна.