Неаполь
From Wikipedia, the free encyclopedia
Неааполь (эрт.грек. Νεάπολις, орч.— «шинэ хот»; латин. Neapolis, итали. Napoli, неап. Napule) — Италийн хот. Кампания мужийн засаг захиргааны төв. Неополитан булангийн умард хэсэгт оршдог.
Италийн гурав дахь том хот (Ром, Миланы дараа). Сая орчим хүн амтай Өмнөд Италийн хамгийн том хот (хотын захын хороололтой - гурван сая орчим). Олон улсын нисэх онгоцны буудал, автозам, далайн боомт зэрэг том тээврийн зангилааны төв юм. Албан ёсны итали хэлтэй зэрэгцэн неаполитан хэл нь нутгийн оршин суугчдын дунд өргөн тархсан байдаг.
Гэгээн Ианнуарий (латин. Januarius, итали. San Gennaro) хотын сүлд бөгөөд түүний дурсгалыг 9-р сарын 19-нд хотын баяр болгож тэмдэглэдэг байна.