Ватт (нэгж)
From Wikipedia, the free encyclopedia
Ватт гэдэг нь Шотландын инженер, зохион бүтээгч Жэймс Ваттын нэрээр нэрлэгдсэн олон улсын СИ системийн чадлыг хэмжих уламжлагдсан нэгж (хэмжээс) юм. Тэмдэглэгээ нь Вт. Тус нэгж нь энерги шилжилтийн хурдыг хэмждэг ба 1Ж/1с гэж тодорхойлогддог. СИ-н үндсэн нэгжүүдээр илэрхийлэн бичвэл кг·м2·c−3.