Billboard Hot 100
From Wikipedia, the free encyclopedia
«Биллбоард шилдэг 100» (Billboard Hot 100) — Америкийн Биллбоард сэтгүүлээс долоо хоног бүр гаргадаг шилдэг дууны жагсаалт юм.
Долоо хоногийн хугацаанд Америк улсад борлогдсон (хэвлэмэл, цахим хоёр хэлбэрээр), радиод явсан, цахимаар үзсэн тоог тоолж гаргадаг.
Өмнөх долоо хоногийн борлуулалтыг гаргахдаа Даваа гарагаас Ням гараг хүртэл хугацаагаар таслан гаргадаг байснаа 2015 оны 7-р сараас хойш Баасан гарагаас Пүрэв гарагийн мөчлөгтэй болсон. Радио, цахимаар үзсэн тоог Даваагаас Ням гараг хүртэл тоогоор авна. Шинэ жагсаалт долоо хоног бүрийн Мягмар гарагт зарлагддаг.
«Биллбоард шилдэг 100» нь 1958 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 2-р сарын 11-ны байдлаар 1061 дуу доор хаяж нэг долоо хоног тэргүүлжээ.