Айсингиоро
овог нэр / From Wikipedia, the free encyclopedia
Айсин Гиоро (манжаар: ᠠᡳᠰᡳᠨ ᡤᡳᠣᡵᠣ галиг: Aisin gioro, хятадаар: 爱新觉罗, пиньинь: Ài xīn jué luō) овог нь Манжийн Чин гүрний (1616-1912) хааны ургийн овог юм.
Гиоро овогтой Нурхач баатар улс үндэслэсэн 1616 онд өөрийн биеэс эхлэн ургийн овгийн өмнө алтан хэмээх үг нэмж айсингиоро буюу алтан гиоро хэмээх овог болов.
Айсин гэдэг нь «алтан» гэсэн утгатай манж үг бол Гиоро нь манжийн унаган нутаг буюу Хармөрөн мужийн Иланьд байгаа нэгэн газрын манж нэр юм.
Айсин буюу «алтан» гэсэн үг манжуудад танил дотно юм. Тухайлбал тэдний зүрчид өвөг дээдэс 12-р зуунд Алтан улсыг (1115–1234) байгуулж явсан ба Нурхач Хожуу Алтан улсыг байгуулсан юм.
Орчин цагт Пүигийн дүү Айсингиоро Пүрэн овог нэрээ хятад болгохдоо утгыг хадгалан Жинь (金) овогтон болсон.