Үүдэл эс
From Wikipedia, the free encyclopedia
Үүдэл Эс, stem cell (Англи хэл), stammzelle (Герман хэл) — ийн үндсэн ойлголтууд, шинэ мэдээлэл, судалгаа, анхаарах зүйлс.
Үүдэл эс нь олон эст организмд анхны төлөв байдлаасаа шилжин эрхтэн дэх эдийн бүтэц, үүрэг бүхий эс болох хувирах чадвартай эсийг хэлнэ. Сүүн тэжээлтний хувьд хоёр төрлийн үүдэл эс бий, үүнд үр хөврөлийн эсийн үүдэл эс (embryonic stem cell), насанд хүрсэн (adult stem cell) хүний үүдэл эс. Ургийн үүдэл эсээс хүний бүхий л эд эрхтэн урган төлждөг бол насанд хүрсэн организмд үүдэл эс маш цөөн тоогоор оршиж нөхөн төлжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Үр хөврөлийн эсийн (embryonic cell) эктодермд үүдэл эс нь үр хөврөлийн (fetus) эсийн анхдагч эс (pluripotent)-д хувиран биеийн бүх хэсэг цус, арьс, эрхтэн, яс гэх мэт. болж ургадаг.