Эрфурт
From Wikipedia, the free encyclopedia
Эрфурт (герм. Erfurt) хот нь германы Чөлөөт Улс Тюринг муж улсын нийслэл юм. Мөн энэ муж улсынхаа хамгийн том хот бөгөөд үүнээс гадна муж улсдаа байх гурван том төвийн нэг (нөгөө хоёр нь Йена, Гера орно).
Эрфурт
Erfurt | |
---|---|
Улс | Герман |
Муж | Тюринг |
Тойрог | Хотын тойрог |
Байгуулагдсан | 1120 |
Анх дурдагдсан | 742 |
Хуваалт | 53 дүүрэг |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2018–24) | Андреас Баусевайн[1] (СДН) |
• Эрх баригч намууд | СДН / Зүүн / Ногоонууд |
Газар нутаг | |
• Нийт | 269.17 км2 (103.93 бээр2) |
Өндөр | 194 м (636 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 213,227 |
• Нягтрал | 790/км2 (2,100/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 99084–99099 |
Залгах код | 0361 |
Улсын дугаар | EF |
Вэб сайт | www |
Албан нэр | Эрфуртийн Еврей-Дундад зууны өв |
Төрөл | Соёлын |
Шалгуур | iv |
Бүртгэгдсэн | 2023 |
Эшлэл ду. | 1656 |
Эрфурт нь аль 742 онд босгосон Эрфуртийн сүмтэй хамааралтайгаар анх дурдагдсан байдаг ба тухайн үедээ ч нэлээд томоохон суурин байсан байна. Хэдийгээр улс төрийн хувьд уг мужид харъяалалгүй байсан боловч Тюринг мужийн газар нутагт томоохон суурин төв газар болон хөгжив. 1802 оноос Эрфурт нь Пруссийн Хаант Улсын мэдэлд (гэхдээ 1806-1814 он хооронд Эрфуртийн вант улс нь францын мэдэлд байв) очсон бөгөөд энэ нь 1945 он хүртэл үргэлжилсэн ажээ. Эрфуртийн их сургууль нь анх 1392 онд үүсгэн байгуулагдсан ба 1816 оноос хаагдсан байснаа 1994 онд буцаан шинээр нээжээ. Энэ их сургууль нь германд үүсгэн байгуулагдсан гурав дахь сургуулийн тоонд ороx эртний их сургуулиудын нэг юм. Энэ сургуульд сурч байсан алдартай хүмүүсийн нэг нь Мартин Лютер юм.
Хотын эдийн засаг нь ихэнхдээ үйлчилгээ болон захиргаанаас бүрддэг. Үүнээс гадна Эрфурт хотод нэлээд хэдэн машин- болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон микро электроникийн үйлдвэрүүд бий. Цаашлаад ажлын хөлс бага мөн улсынхаа төв хэсэгт байрлалтайгаас шалтгаалан логистикийн чухал байршил болон хөгжсөн.