Шинэ Зеланд
From Wikipedia, the free encyclopedia
Шинэ Зеланд (англ. New Zealand [ˌnjuː ˈziːlənd], маори. Aotearoa [aɔˈtɛaɾɔa]) баруун өмнөд Номхон Далайд орших хоёр том арал болон олон тооны жижиг арлаас (томоохноос Стюарт арал/Ракиура, Четхэм арлууд) бүрдсэн улс.
Шинэ Зеланд | |
---|---|
Нийслэл | Веллингтон 41°18′S 174°47′E |
Томоохон хот | Окленд |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (2018)[3] | |
Шашин (2018)[4] |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | III Чарльз |
• Амбан захирагч | Синди Киро |
• Ерөнхий Сайд | Крис Хипкинс |
Хууль тогтоох байгууллага | Парламент (Төлөөлөгчдийн Танхим) |
Түүх | |
2 сарын 6, 1840 он | |
• Хариуцлагатай Засгийн газар | 5 сарын 7, 1856 он |
• Доминион | 9 сарын 26, 1907 он |
• Вестминстерийн хууль батлагдав | 11 сарын 25, 1947 он |
Газар нутаг | |
• Нийт | 268,021 км2 (75) |
• Усны эзлэх талбай (%) | 1.6 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 5,223,680[6] (121) |
• 2018 тооллого | 4,699,755[7] |
• Нягтаршил | 19.1/км2 (167th) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $261 тэрбум[8] (63) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $50,851[8] (32) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $242 тэрбум[8] (51) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $47,278[8] (23) |
ОТББИ (2019) | ▲ 33.9[9] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.937[10] маш өндөр · 13 |
Мөнгөний нэгж | Шинэ Зеланд доллар ($) (NZD) |
Цагийн бүс | UTC+12 (NZST[n 4]) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+13 (NZDT[n 5]) |
Огнооны формат | өө/сс/жжжж[12] |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +64 |
ISO 3166 код | NZ |
Домэйн нэр | .nz |
2023 оны байдлаар 5,1 сая орчим хүн амтай, 268 021 км² газар нутагтай улс юм.
Нийслэл хот нь -Веллингтон (англ. Wellington).
Уугуул иргэд болох маори үндэстэн Шинэ Зеландыг Aotearoa буюу орчуулбал Урт цагаан үүлний орон гэдэг байжээ. Өөрийн засаг захиргаатай боловч чөлөөт холбооны бүрэлдхүүнд ордог Күүкийн арлууд болон Ниуэ; Токелау; Росс хараат нутаг дэвсгэр (Шинэ Зеландын Антарктид дахь нутаг дэвсгэр) мөн Шинэ Зеландын хүрээлэлд багтдаг.
Шинэ Зеланд газарзүйн хувьд Австралиас Тасманы тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж оршдог. Түүний хамгийн ойрын хөршүүд гэвэл хойд зүгт нь орших Шинэ Каледони, Фижи, Тонга юм. Урт удаан хугацаанд тусгаарлагдмал байсан учраас Шинэ Зеланд нь шувууд зонхилсон өвөрмөц амьтны аймагтай болжээ. Эдгээр шувууны олонхи зүйл нь хүмүүс болон тэдний авчирсан хөхтөн амьтдын улмаас устаж үгүй болжээ.
Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Азичууд болон Маори бус полинезчууд ялангуяа хотуудад олноороо оршин суудаг.
Хатан хаан II Элизабет Шинэ Зеландын хатан хааны хувьд Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний эзгүйд намын гишүүн бус Амбан захирагч Хатан хааныг төлөөлдөг. Хатан хаан 'хаанчилдаг боловч төрийн эрх барьдаггүй.' Хатан хаан улс төрийн бодит нөлөөгүй бөгөөд үндсэндээ бэлэг тэмдгийн шинжтэй. Улс төрийн эрх мэдлийг ардчилсан замаар сонгогдсон Шинэ Зеландын Парламент Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайдын удирдлага дор барьдаг. Шинэ Зеландын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засгийн нэг гэдгээрээ нэртэй юм.[13]