Хэрд Арал ба Макдоналд Арлууд
From Wikipedia, the free encyclopedia
Хэрд Арал ба Макдоналд Арлууд (Англи: Heard Island and McDonald Islands, HIMI гэж товчилдог[1]) нь Өмнөд Далайд Мадагаскараас Антарктид хүртэлхи зайн гуравны хоёр орчимд, Энэтхэгийн Махараштра мужийн Ражапур хотоос өмнө зүгт 7718 км-т[2] Баруун Австралийн Пөрт хотоос баруун зүгт ойролцоогоор 4099 км-т оршдог нүцгэн арлууд юм.[3] Эдгээр арал нь 1947 оноос хойш Австралийн нутаг дэвсгэр болсон бөгөөд Австралийн нутаг дэвсгэр дэх хоёрхон идэвхтэй галт уулыг агуулдгийн нэг нь болох Моосон оргил (2745 м) Австралийн хамгийн өндөр уул билээ. Тус бүлэг арлын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 372 км2 болно.
Quick Facts Хэрд ба Макдоналд Арлууд*, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв ...
Хэрд ба Макдоналд Арлууд* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Хэрд арлыг сансраас авсан зураг | |
Улс | Австрали Австрали |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | viii, ix |
Дугаар | 577 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1997 (21-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Close