Хиагтын гэрээ
From Wikipedia, the free encyclopedia
Хиагтын гэрээ (Франц: L'accord tripartite de Kiakhta,[2] Орос: Кя́хтинский догово́р) -1915 оны 5-р сарын 25-нд Хиагт хотод Монгол, Орос болон байгуулагдаад удаагүй байсан Дундад Улсын төлөөлөгчдийн байгуулсан гэрээ. Гурван улсын гэрээ нь колоничлол ид ноёрхож байсан цаг үед байгуулагдсан бөгөөд энэ үед их гүрнүүд бага буурай оронд өөрийн ашиг сонирхолыг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байв. Хиагтын гэрээнээс өмнө, 1913 онд Орос, Дундад (Хятад) хоёр улс Монголын асуудлаар тусгай гэрээ байгуулаад байв. Тэрхүү гэрээгээр Монголын Хятадын эзэн эрхийн дор орших автномит улс байхаар тогтжээ. Гурван улсын хэлэлцээрээр хоёр тал үүнийгээ Монголын талд тулган хүлээлгэхийг гол зорилгоо болгосон билээ.
Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээ[1] | |
---|---|
Богино гарчиг: | Хиагтын гэрээ |
Товчлол: | ХГ |
Огноо: | 1915 оны 5 сарын 25 |
Суурин: | Хиагт, Оросын Хаант Улс |
Хэл: | Монгол, орос, хятад, Франц[1] |
Заалт: | |
Гэрээний төрөл: | Гурван улсын |
Хуулийн анги: | Эрх зүйн |
Үзэглэсэн: | 1915 оны 5-р сарын 25 |
Баталсан: | Олноо Өргөгдсөн Монгол Улс 1911 Богд Хаант Монгол Улс Оросын Хаант Улс Дундад Иргэн Улс |
1915 оны Олноо Өргөгдсөн Монгол Улсын нутаг дэвсгэр |
Гэрээг хэлэлцэх явцад 3 тал өөр өөрсдийн байр суурийг хатуу баримталж, санал ихээхэн зөрж байв. Тиймээс Хиагтын хэлэлцээр 1914.08.26-аас 1915.05.25 хүртэл бүтэн 9 сар сунжран үргэлжилжээ.
- Тусгаар тогтнолоо баталгаажуулах, Монгол улсад нэгдэхдээ илэрхийлсэн бусад Монголчуудаа өөртөө нэгтгэн авахыг зорьж байв.
- Монгол улсаар өөрөөр нь тусгаар тогтнолыг нь хүчингүй болгуулах, Ар, Өвөр Монголыг өөртөө нэгтгэж нэгэн хэсгээ болгох, Олноо өргөгдсөн оны цол, хаан гэдэг цолыг хэрэглэхгүй болгохыг зорив.
- Ар Монголд Хятадын эзэрхийллийг /сюзеренитет/ ёс төдий тогтоож, 1912 онд Монголтой хийсэн гэрээгээр олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа алдахгүй нөлөөгөө бэхжүүлэхийг эрмэлзжээ.
Энэхүү Гурван улсын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хязгаарлаж, "Өөртөө эзэрхэх Гадаад Монгол"-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараар зааглаж, Монголчууд нэгдмэл нэг улс болох үйл хэргийг хүчээр таслажээ. Ингэснээр Ар, Өвөр зэрэг Монголчууд саланги тусгаар оршиход хүрсэн. Мөн гэрээнд Гадаад монголын хил хязгаарыг ерөнхийдөө хаанаас хаа хүрэхийг тодорхойлоод, гарын үсэг зурснаас хойш 2 жилийн дотор гурван талын төлөөлөгчид оролцсон тусгай комисс нарийвчлан тодотгохоор тогтоожээ. Энэ заалт хэрэгжилгүй явсаар 1945 онд ЗСБНХУ, АНУ, Англи гурван их гүрний удирдагчдын Ялтын бага хурлын үеэр дайны дараах Гадаад Монголын (БНМАУ-ын) "Статус-кво"-г тухайн үеийн газар нутгийн байгаа хилээр нь тогтоох шийдвэр гарсан юм.