Фин хэл
From Wikipedia, the free encyclopedia
Фин хэл (фин хэлээр — suomi, suomen kieli) — фин үндэстний хэл, фин-угор хэлний аймгийн фин-балт орчмын дэд ангид ордог хэл. Фин-угор болон самоди хэлнүүд (энец, ненец, нганасан, селькуп хэл) нийлээд уралын хэлний хэсэгт ордог байна.
Фин хэл нь Европын Холбооны албан ёсны 24 хэлний нэг юм.
Фин хэлээр Финланд Улсын хүн амын дийлэнх нь буюу 92.1%, түүнчлэн Финландаас гадуур Фин үндэстний хүмүүс (Швед, Норвеги, АНУ, Эстони, Орос зэрэг) мөн фин хэлээр ярьдаг байна.