Уюэ
From Wikipedia, the free encyclopedia
Уюэ (хятадаар:吴越; пиньинь:Wúyuè) бол 907–978 оны хооронд өмнөд хятадын Жөжян муж, Шанхай, Жяньсүгийн өмнөд хэсгийн нутагт оршин тогтнож байсан вант улс юм. Тан улсын Уюэ ван Цянь Лю хэмээгч харьяат муждаа өөрийгөө хаанд өргөмжилж, Уюэ улсыг байгуулсан. 978 онд Сүн улсад эзлэгдсэн. Уюэ улс нь 13 муж, 86 шяниас бүрдэж байсан. Нийслэл нь Шифу хот (одоогийн Ханжоу хот) байв.