Усны инженерчлэл
From Wikipedia, the free encyclopedia
Усны инженерчлэл (мэргэжил: усны барилга байгууламжийн инженер) нь иргэний инженерчлэлийн (манайд барилгын инженер гэж нийтээр ойлгоно) нэг салбар бөгөөд шингэнтэй холбоотой бүхий л барилга байгууламж ялангуяа устай холбоотой иргэний нийтлэг аж ахуйн инженерчлэлийн салбар юм. Энэ инженерчлэлийн онцлог нь хүндийн болон зохиомол хүчнээс улбаатай шингэний хөдөлгөөний зүй тогтол, үйлдэлтэй холбогдож байдаг. Энэ төрлийн иргэний инженерчлэлээр мэргэшсэн усны инженерүүд нь (усны барилга байгууламжийн инженер) хүн ард, хот хөдөө, үйлдвэр аж ахуйг усаар хангах ус хангамжийн систем, усан цахилгаан станц, боомт, хот суурин газрын үерийн хамгаалалт, хөдөө аж ахуй тариалангийн услалтын систем, хот суурингийн шүүрүүлэх систем, боомт, далан, авто замын ус гаргуур, суваг, барилга байгууламжийн үйлдвэрлэлийг гардан хийдэг байна [1]. Орчин үед зарим улс оронд хүрээлэн буй орчны инженерчлэлийн зарим асуудалтай холбогдон хөдөлмөрийн хүрээ өргөжин тэлж шинэ чиглэлийн нарийн мэргэжил үүсч байна.
Усны инженерчлэл нь усыг (шингэн) хэрэглэх болон хэмжих, хуваарилах, шилжүүлэх, хянах, хамгаалах, хуримтлуулах зэрэг асуудлуудыг шингэний механикийн хууль томъёоллын хүрээнд шийдвэрлэх хэрэглээний шинжтэй үйл ажиллагаа юм.[2] Усны инженерчлэлийн төслийг эхлүүлэхийн өмнө, хэр хэмжээний ус, ямар шинж чанартай усыг авч үзэх гэж байгаагаа сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв төслийн объект гол бол усны инженерүүд голын урсацаас гадна хагшаасны зөөгдлийг авч үзэх ба голын алльювийн хурдас (голын ёроол) болон усны урсгалын хоорондын хамаарлыг авч үзэх, угаагдал болон хуримтлал үүсэх процессыг судлах хэрэгтэй болно.[2]