Тан Гаозу
From Wikipedia, the free encyclopedia
Тан Гаозу хуанди буюу Ли Юань (566 оны 4 сарын 8 – 635 оны 6 сарын 25) нь Тан улсыг үндэслэн байгуулагч хаан юм. Тэрээр Сяньби угсааны хүн бөгөөд Сүй улсын үед Ма Игийн цэргийн хүрээг захирч байсан. 617 оноос бослого гаргаж, одоогийн Тайюань, Шуожоу зэргийн нутгийг эзлэн, Чанань хотыг эзлээд, эзэлсэн нутгаа Их Тан улс гэж нэрлэсэн. 626 он хүртэл бусад босогчдын улсуудыг мөхөөгөөд, 626 он гэхэд ихэнхи нутгийг нэгтгэсэн. 626 оны 7 сард түүний хоёрдугаар хүү Ли Ши Мин өөрийн ах хунтайж Ли Жянчэн, дүү Чи ван Ли Юаньжи нарыг гэнэдүүлэн Сюань У хаалганд барьж хороосон. Үүний дараа Ли ши мин, хунтайж болсон. Харин 2 сарын дараа хаан ширээнээсээ бууж, өөрийн хүүгээ хаан болгожээ. Хаан ширээнээс бууж Тайшан хуанди буюу Их өвөг хаан болж, 10 гаруй жил амьдарчээ. .