Сүүлт хөхбух
From Wikipedia, the free encyclopedia
Сүүлт хөхбух мөн Сүүлт хөхбухандай гэдэг, Aegithalos caudatus, нь Сүүлтбухынхан овгийн шувуу юм. Тэд Европ, Азид суурин амьдардаг.
Quick Facts Сүүлт хөхбухандай, Ховордолтын зэрэглэл ...
Сүүлт хөхбухандай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Скандинавын | ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Aegithalos caudatus (Карл Линней, 1758) | ||||||||||||||||
Close
Энэхүү шувуу нь 13-15 см урт, сүүл нь 7-9 см байна. Нуруун хэсэг нь хар бор, цагаавтар хэвлий, хажуу бөөр нь улаавтар юм. Толгойн орой нь цагаан.
Хойд Европын (A. c. caudatus) нь цагаан толгой, бөөртэй байдаг. Газарзйн бүсээс шалтгаалан өнгө зүс нь өөр хэд хэдэн дэд зүйл бий.
Сүлт хөхбухандай навчит модон ойд амьдран хорхой шавьж, ургамлын үр зэргээр хооллоно. Намар, өвлийн улиралд голдуу 30 ба түүнээс дээш тоогоор сүрэглэж тааралдана. 2 сарын сүүлээс 7 сар хүртэлх үржлийн улиралд хосоор таарах ба 6-12 өндөг гаргадаг.