Стэйси Драгила
From Wikipedia, the free encyclopedia
Стэйси Рэни Микэлсэн (Англи: Stacy Renée Mikaelsen, 1971 оны 3 сарын 25-нд Калифорни муж улсын Обурн хотод төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, тулгууртай харайлтын тамирчин юм.
| ||||||||||||||||||||||||||||
|
Тэрээр эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөл олимпын наадамд анх удаа багтсан 2000 оны зуны олимпод Дэйв Нилсэний удирдлага дор оролцож, алтан медаль хүртжээ. Түүнээс гадна дэлхийн хошой аварга (1999, 2001), 1997 оны танхимын дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг олон удаа шинэчлэн тогтоож, Жессе Оуэнсийн шагналыг 2 удаа хүртсэн (2000, 2001) тамирчин билээ. Тэрээр хувийн дээд амжилт 4.83 метрээ Острава хотноо 2004 онд тогтоож байв.
Драгила өдгөө Калифорни муж улсын Сан-Диего хотод оршин суудаг бөгөөд Альтиус хөнгөн атлетикийн клубийг үүсгэн байгуулжээ.
Тэрээр хамгийн сүүлд 2009 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 4.25 м-ийн амжилт үзүүлэн шигшээ тэмцээнд шалгарч чадаагүй[1]. Драгила нь эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын спортын эхэн үеийн хамгийн хурц од байсан бөгөөд түүний хувийн дээд амжилт нь тэр үеийн бусад тамирчдынхаас хол тасархай байлаа[2].
Драгила Америкийн зээрэнцэг шидэгч Иан Вальцтай гэрлэж, охин Алликс Жозефин Вальцаа 2010 оны 6 сарын 21-нд төрүүлжээ[3].