Стерадиан
From Wikipedia, the free encyclopedia
Стерадиан нь огторгуйн өнцгийг (мөн биет өнцөг гэж хэлэгддэг) хэмжих үндсэн, стандарт нэгж юм. 3 хэмжээст огторгуйд хэрэглэгддэг. Мөн стерадиан нь олон улсын нэгжийн СИ системийн уламжлагдсан нэгж юм. Тэмдэглэгээ нь ср.
Quick Facts
Нэгжийн систем | СИ-н уламжлагдсан нэгж |
Хэмжигдэхүүн | Огторгуйн өнцөг |
Тэмдэглэгээ | ср |
Close
Бөмбөлгийн радиусын квадраттай тэнцүү талбайтай бөмбөлгийн гадаргад тулсан огторгуйн өнцөг нь 1 стерадиан юм. Иймд бүхэл бөмбөлөг нь 4π буюу 12.56637 ср болно. 4π нь огторгуйн өнцгийн авч болох хатгийн их утга юм.