Сонгодог механик
From Wikipedia, the free encyclopedia
Сонгодог механик (үүний салбар болох Ньютоны механиктай гол төлөв андуурдаг) нь макро түвшинд агаарт хөөрч буй биеээс эхлэн машины эд анги, мөн сансарын биес тухайлбал сансарын хөлөг, гариг, од, галактикуудын хөдөлгөөнийг тодорхойлдог физикийн онол юм. Энэ хязгаарт (гэрлийн хурдаас олон дахин бага) үр дүн нь нарийвчлал сайтай байдаг ба сонгодог механик нь шинжлэх ухаан болон технологийн хамгийн хуучин бас том сэдэвүүдийн нэг юм.