Солонгос нарс
From Wikipedia, the free encyclopedia
Солонгос нарс (Pinus koraiensis) нь Азийн зүүн хэсэг, Манжуур, Оросын зүүн хэсэг, Солонгос, Японы төв хэсгийн нутгаас гаралтай мод юм. Энэхүү ургах бүсийн хойд хэсгээр 600-900 м өндөрлөгт, өмнөд хэсгээр 2000-2600 м өндөрт ургадаг.
Quick Facts Солонгос нарс, Ховордолтын зэрэглэл ...
Солонгос нарс | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Pinus koraiensis Siebold & Zucc. | ||||||||||||||||
Close
Солонгос нарс нь 40-50 м өндөр, 1.5-2 м голчтой том мод юм. Энэ нарс нь Strobus буюу Цагаан нарс дэд төрлийн гишүүн бөгөөд шилмүүс нь 7-13 см урт, боргоцой нь 8-17 см байна. Түүхий байхдаа ногоон, хөхөвтөр ягаан өнгөтэй бөгөөд боловсорч гүйцээд бор болдог. Тоос хүртэлтээс 18 сарын дараа боловсорч гүйцнэ. Боргоцойн үр нь 14-18 мм урт. Солонгос нарс нь Сибирийн нарстай ойр холбоотой болно. Энэхүү нарс нь 350-400 наслах ба зарим тохиолдолд 500, түүнээс дээш насалсан нь бий.