Серби хэл
From Wikipedia, the free encyclopedia
Дорно өмнө Европт оршдог Серби, Босни ба Херцеговина, Монтенегро, Умард Македон, Хорват, Албани г.м[6] улсад голчлон суурьшдаг Сербүүдийн хэлэлцдэг[7] хэлийг Серби хэл[1] (сербиэр српски језик, ихэвчлэн српски гэж тэмдэг нэрээр амарчилдаг) гэнэ. Серби хэл нь Слав төрлийн хэл юм. Харилцаа хамаарлаараа Энэтхэг-Европ язгуур, Балт-Слав төрөл, Слав салаа, Урд Слав бүлэг, түүн доторх баруун хэсэгт Серб, Хорват, Босни, Монтенегро зэрэг хэл багтдаг Серби-Хорват хэлний нэгэн хэв маяг[8][9][10] гэж үзэгддэг. Хууль ёсоор тайлбарлавал өнөөгийн Серби улсын албан ёсны хэл.
Quick Facts Серб хэл, Өөрийн нэр ...
Серб хэл[1] | |
---|---|
Өөрийн нэр | српски језик srpski jezik |
Тархалт | Серби, Босни ба Херцеговина г.м Төв Европын орнуудаар тархсан |
Төрөлх хэлтний тоо | 12 сая[2] |
Хэлний ангилал | |
Бичиг үсэг | Кирилл үсэг (Серб хувилбар) Латин үсэг (Гаейн зохиосон) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Серби Серби Босни ба Херцеговина Босни ба Херцеговина Косово (бүрэн эрхт бус)[5] |
Тохируулагч байгууллага | Серб хэлийг нэг загварын байлгах зөвлөл |
Томьёолбор | |
ISO 639-1 | sr |
ISO 639-2 | srp |
ISO 639-3 | srp |
Серб хэлийг албан ёсоор хэрэглэдэг улс орон
Серб хэл цөөнхийн дунд тархсан улс орон |
Close