Ростов
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Ярославль муж дахь хотын тухай өгүүлнэ. Бусад Ростов мужийн захиргааны төвийн талаар, «Донын Ростов»-с харна уу. Бусад хэрэглээг, «Ростов (салаа утга)»-с харна уу.
Ростов нь Оросын Холбооны Улсын Ярославль мужийн 31.792 оршин суугчтай (мэдээ 14. Аравдугаар сар 2010)[8] хот бөгөөд улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 225 км зайд, 1930-аад оноос хойш мөн Транссибирийн галт тэрэг зорчиж буй Москва-Ярославлийн төмөр замын дэргэд оршдог. Дон дахь Ростовоос ялгахын тулд хотын дэргэд орших Неро нууртай холбон Неро дахь Ростов буюу Нерогийн Ростов эсвэл Ярославлийн Ростов гэж бас нэрлэдэг. Хот оросын аялал жуулчлалын чухал төв болох Алтан цагаригт харьяалагдана. 18-р зууныг хүртэл тус хотыг Ростов Великий хэмээн нэрлэдэг байсан ба энэ нь монголоор «Их Ростов» хот гэх утгатай юм.
Quick Facts Ростов Ростов, Улс ...
Ростов
Ростов | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Ярославль муж[1] |
Байгуулагдсан | 862 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Андрей Лось[2] |
Өндөр | 100 м (300 фут) |
Хүн ам | |
• Нийт | 31,792 |
• Тооцоо (2018)[4] | 30,969 (−2.6%) |
• Харьяалагдах нэгж | Ростов мужийн ач холбогдолтой суурин[1] |
• Нийслэл нь | Ростовын район,[1] Ростов мужийн ач холбогдолтой суурин[1] |
• Хотын район | Ростовын хотын район[5] |
• Хотын суурин | Ростов хотын суурин[5] |
• Нийслэл нь | Ростовын хотын район, Ростов хотын суурин[5] |
Цагийн бүс | UTC+3 ([6]) |
Шуудангийн код[7] | 152150 |
Залгах код(ууд) | +7 48536 |
OKTMO ID | 78637101001 |
Close