Роксет
From Wikipedia, the free encyclopedia
Роксет нь 1986 онд Пер Гессле ба Мари Фредрикссон нарын үүсгэн байгуулсан Шведээс гаралтай поп-хоёрол хамтлаг юм. Дэлхий даяар нийт 75 сая гаран борлуулсан цомгийнхоо тоогоор Роксет нь 1980-аад болон 1990-ээд оны өндөр амжилт гаргасан поп хөгжмийн хамтлагуудад тооцогддог.[1][2] Роксет гэх нэр нь английн рок хамтлаг Доктор Фийлгүүдийн нэгэн дууны гарчгаас гаралтай аж.