Пётр Чайковский
From Wikipedia, the free encyclopedia
Пётр Ильич Чайковский (1840 оны 5 сарын 7 [хуучны тооллоор 4 сарын 25] – 1893 оны 11 сарын 6 [хуучны тооллоор 10 сарын 25]) нь Романтик үеийн Оросын алдарт хөгжмийн зохиолч, багш, хөгжмийн удирдаач.
Чайковскийн хүн төрөлхтөнд 10 дуурь, 3 балет, 7 симфони (зургаан дугаартай ба Манфредийн симфони), 104 романс, хэд хэдэн хөтөлбөрийн симфони бүтээл, концерт, танхимын хөгжмийн чуулга, найрал дууны бүтээл, кантата, төгөлдөр хуурын бяцхан жүжиг, төгөлдөр хуур зэрэг бүтээлүүдийг үлдээжээ.
Чайковский бол дэлхийн хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг, хөгжмийн романтизмын нэрт төлөөлөгч, амьдралын ээдрээтэй, зөрчилдөөний сэтгэл зүйг гүнзгийрүүлсэн хөгжмийн шилдэг зохиолч, жүжгийн зохиолч-сэтгэл судлаачдын нэг юм.