Порше 918
From Wikipedia, the free encyclopedia
Порше 918 гэх нэрээр спорт загварын автомашин үйлдвэрлэгч Порше компани хоёр төрлийн концепт загварыг үйлдвэрлэсэн бөгөөд хоёулаа өндөр хүчин чадал бүхий дундаа байрлал бүхий хөдөлгүүртэй гибрид загвар юм. 918 спайдер загвар нь хоёр хаалга, хоёр суудалтай родстер хийцийн их биетэй супер спорт автомашин. Түүнийг 2010 оны гуравдугаар сарын 1-нд Женевийн авто үзэсгэлэн дээр танилцуулсан бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сард худалдаанд гаргасан байна. Суурь загварын үнэ 768.026,[2] евро, харин жингийн тохиргоо хийгдсэн загвар нь 839.426.[3] евроны үнэтэй байлаа. 918 ширхэгээр хязгаарласан түүний үйлдвэрлэлтийг 2015 оны зургаадугаар сарын 19-нд зогсоосон аж.[4]
Quick Facts Порше ...
Порше | |
---|---|
Порше 918 Спайдер | |
918 Спайдер/918 RSR | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2013–2015[1] |
Ангилал: | Спорт автомашин |
Их биеийн хэлбэр: | Купье, Родстер |
Хөдөлгүүр: | Бензин мотор: 4,6 литр (447 кВт) + Цахилгаан мотор: 210 кВт |
Урт: | 4645 мм |
Өргөн: | 1940 мм |
Өндөр: | 1167 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2730 мм |
Хоосон жин: | 1642 кг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Close