Порше Макан
From Wikipedia, the free encyclopedia
Порше Макан нь германы автомашин үйлдвэрлэгч Порше компанийн SUV загварт орох бага оврын бартаат замын тэрэг юм. Анхны танилцуулга 2013 оны 11 сарын 20-нд явагдсан бол 2014 оны эхээр зах зээлд гаргажээ. Энэ загвар нь Порше Каиенне загвараасаа жижиг бөгөөд суурь загвараар Ауди Q5-ыг ашигласан байна. Хууль зүйн үүднээс авч үзвэл Макан нь Ауди Q5-ын өөр нэг хувилбар бөгөөд учир нь Q5-аас тус ангиллын нэршилтийн зөвшөөрлийг авдаг аж. Тус зөвшөөрөлд зааснаар агааржуулагч тусгай төхөөрөмжид хөргөлтийн шингэн R134a-г цаашид ашиглахыг зөвшөөрөх ба харин шинээр хөгжүүлэхийг зөвшөөрдөггүй байна. Маканы бүх үйлдвэрлэлт болон усгралтын ажил Лайпциг дахь Поршегийн үйлдвэрт явагддаг. Энэ загвар Поршегийн тав дахь загварын цуваа юм.[1]
Порше | |
---|---|
Порше Макан | |
Макан | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2014 оноос хойш |
Ангилал: | SUV |
Их биеийн хэлбэр: | Комби |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр 2,0–3,6 литр (174–324 кВт) Дизель хөдөлгүүр: 3,0 литр (155–190 кВт) |
Урт: | 4681–4699 мм |
Өргөн: | 1923 мм |
Өндөр: | 1609–1624 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2807 мм |
Хоосон жин: | 1770–1925 кг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Порше том оврын бартаат замын тэрэг болох Каиенний зах зээлийг нэмэлт шинэ загваруудаар өргөтгөх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ Порше компани нь гадаад өөрсдийн имижийг өөрчлөгдөх байх хэмээн найдаж байгаа аж. Учир нь хятадад гэхэд Поршег алдартай спорт загварын автомашин үйлдвэрлэгч гэдгээс нь илүү том оврын бартаат замын тэрэг үйлдвэрлэгч хэмээн үздэг байна.