Нидерландын хаант улс
From Wikipedia, the free encyclopedia
Нидерландын хаант улс нь Европ болон Карибын арлуудад байх дөрвөн тусдаа хэсгээс бүрдэх улс юм. Эдгээр улсын хэсгүүдийг орон буюу нидерландаар «landen» гэх ба бүгд өөртөө засах засаглалтай, өөрийн гэсэн засгийн газар болон мөнгөн тэмдэгттэй. Хант улсын хамтын үүрэг нь ялангуяа гадаад ба аюулгүй байдлын бодлого, мөн түүнчлэн улсын харьяатын асуудал зэрэг юм.
Нидерландын хаант улс Koninkrijk der Nederlanden (Нидерланд)
| |
---|---|
Төрийн дуулал: "Wilhelmus" (Нидерланд) (Монгол: "Нассаугийн Вильям") | |
Нийслэл ба томоохон хот | Амстердам[lower-alpha 1] 52°22′N 4°53′E |
Засгийн газрын суудал | Хааг[lower-alpha 1] |
Албан ёсны хэл | Нидерланд хэл[lower-alpha 2] |
Албан ёсны нутгийн хэл[lower-alpha 2] |
|
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл[lower-alpha 2] |
|
Ард түмний нэршил | Нидерландчууд |
Улсууд (бүрэн эрхгүй хэсгүүд) | |
Төр засаг | Шилжүүлсэн нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | Виллем-Александер |
Марк Рүттэ | |
• Арубагийн бүрэн эрхт сайд | Гильфред Бесарил |
• Курасаогийн бүрэн эрхт сайд | Карлсон Мануэль[8] |
• Синт Маартены бүрэн эрхт сайд | Рене Виоленус[9] |
Тусгаар тогтнол | |
• Бүгд Найрамдах Нидерланд Улс | 7 сарын 26, 1581 (тунхагласан) 1 сарын 30, 1648 (хүлээн зөвшөөрөгдсөн) |
• Батавын Бүгд Найрамдах Улс | 1 сарын 19, 1795 |
• Холландын хаант улс | 6 сарын 5, 1806 |
• Францын анхны эзэнт гүрэн эзэлж авсан | 7 сарын 1, 1810 |
• Нидерландын хаант улс | 3 сарын 16, 1815 |
• Бельги тусгаар тогтносон | 10 сарын 4, 1830 (тунхаглал) 4 сарын 19, 1839 (хүлээн зөвшөөрөгдсөн) |
• Хаант улсын харти (колонийн хамаарал) | 12 сарын 15, 1954 |
Газар нутаг | |
• Нийт | 42,531[10] км2 (131) |
• Усны эзлэх талбай (%) | 18.96 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | ▲ 17,821,419[11] (64) |
• Нягтаршил | 532/км2 |
Мөнгөний нэгж | |
Цагийн бүс | Европын Нидерланд: ТЕЦ (UTC+1) ТЕЗЦ (UTC+2) (DST) Карибын Нидерланд: АСЦ (UTC-4) |
Огнооны формат | өө-сс-жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | 4 код
|
ISO 3166 код | NL |
Домэйн нэр | 5 домэйн
|
Хант улсын хамтын үүрэг нь ялангуяа гадаад ба аюулгүй байдлын бодлого, мөн түүнчлэн улсын харьяатын асуудал зэрэг юм. Хант улсын дөрвөн бүрэлдэхүүн улсад:
- Нидерланд, тус улсын бүх нутаг дэвсгэрийн дийлэнхийг хамрах европ дахь хэсэг нь боловч, 2010 оноос эхлэн карибын «онцгой суурингууд» буюу «Карибын Нидерланд» эсвэл «БЭС-Арлууд» (нид. BES-eilanden, Бонэйр, Синт Эстатиус, Саба) хэмээн нэрлэгдэх арлуудыг нэмж оруулах болсон
- Аруба, Кариб дахь улс
- Курасао, Кариб дахь улс
- Синт Маартен, Кариб дахь улс
Энэхүү хант улс нь одоогийн энэ байдлаараа Нидерландын колонит Улсаас бий болов. 1949 онд тус улсаас Индонез Улс тусгаар тогтнон гарсны дараа хант улсын нутагт Өмнөд Америк дахь Суринам болон Карибын арлууд (тухайн үед тэр хавийн бүх арлуудыг нэгтгээд Нидерландын Антилын арлууд гэдэг байж) багтаж байв. 1975 онд Суринам Улс хант улсаас гарч тусгаар тогтносон бол 2010 онд Нидерландын Антилын арлууд нь задрав (Аруба аль 1986 онд өөртөө засах засагтай болж бие даасан).