Нидерланд
From Wikipedia, the free encyclopedia
Нидерланд (нид. Nederland) нь Нидерландын хаант улсыг бүрдүүлэгч 4 орны нэг юм. Нидерланд нь Баруун Европын, парламентын ардчилсан Үндсэн хуульт хаант засагтай улс юм. Европт орших үндсэн нутаг болон Карибын тэнгист орших Бонэйр, Синт Эстатиус болон Саба арлуудаас бүрддэг. Тус улс хойд болон баруун талаараа Умард тэнгисээр хүрээлэгдсэн ба өмнө зүгт Бельги (450 км), зүүн хэсгээрээ Германтай (577 км) тус тус хиллэдэг байна.
Нидерланд Nederland (Нидерланд) | |
---|---|
| |
Уриа: | |
Төрийн дуулал: Wilhelmus (Нидерланд) (Монгол: "Нассаугийн Вильям") | |
Бүрэн эрхт улс | Нидерландын хаант улс |
Тусгаар тогтнолын өмнө | Испанийн Нидерланд |
Испанийн хаанаас татгалзав | 7 сарын 26, 1581 он |
мюнстерийн гэрээ | 1 сарын 30, 1648 он |
Хаант улсыг байгуулав | 3 сарын 16, 1815 он |
Чөлөөлөгдсөн өдөр | 5 сарын 5, 1945 он |
Хаант улсын харти | 12 сарын 15, 1954 он |
Карибын дахин байгуулалт | 10 сарын 10, 2010 он |
Нийслэл ба томоохон хот | Амстердам[lower-alpha 1] 52°22′N 4°53′E |
Засгийн газрын суудал | Хааг[lower-alpha 1] |
Албан ёсны хэл | Нидерланд хэл |
Бүс нутгийн хэл |
|
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл |
|
Угсаатны бүлгүүд (2022) |
|
Шашин (2020) | |
Ард түмний нэршил | Нидерландчууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | Виллем-Александер |
• Ерөнхий Сайд | Марк Рүттэ |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Европын Парламент | |
• Нидерланд тойрог | 26 суудал |
Газар нутаг | |
• Нийт | 41865[5] [lower-alpha 5] км2 (134) |
• Усны эзлэх талбай (%) | 18.41[6] |
Хамгийн өндөр цэг (Валсерберг) | 322.4 м (1,057.7 фут) |
Хүн ам | |
• 23 Тавдугаар сар 2024 тооцоо | 18,093,900[7] (67) |
• 2011 тооллого | 16,655,799[8] |
• Нягтаршил | 520/км2 (16) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.290 их наяд[9] (28) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $72,973[9] (13) |
ДНБ (нэрлэгч) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.080 их наяд[9] (17) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $61,098[9] (11) |
ОТББИ (2021) | ▼ 26.4[10] бага |
ХХИ (2021) | ▲ 0.941[11] маш өндөр · 10th |
Мөнгөний нэгж |
|
Цагийн бүс |
|
• Зун (ЗЦ) |
|
Огнооны формат | өө-сс-жжжж |
Сүлжээний хүчдэл | 230 В–50 Гц |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +31, +599[lower-alpha 8] |
ISO 3166 код | NL |
Домэйн нэр | .nl, .bq[lower-alpha 9] |
Тус улсын Үндсэн хуулийн дагуу албан ёсны нийслэл нь Амстердам хот гэвч бодит байдал дээр Хааг хотод хааны албан ёсны өргөө, парламент, Засгийн газар болон гадаад орнуудын ихэнх ЭСЯ-д байралдаг байна. Мөн түүнээс гадна Роттердам хот бол дэлхийн томоохон боомт юм. Утрехт гэж хот бол тус улсын төмөр замын төв, Эйндховен хот бол цахим болон өндөр технологийн төв болоод байна.
Нидерландыг Холланд гэж дууддаг нь буруу юм. Учир нь Хойд Холланд болон Өмнөд Холланд нь Нидерландын 12 аймгийн хоёр нь л төдий юм.
Нидерланд нь олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тус улс нь НҮБ-ын гишүүн бөгөөд Европын Холбоо, НАТО, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ыг үндэслэн байгуулагч гишүүдийн нэг юм. Түүнчлэн Киотогийн Протоколд гарын үсэг зурсан. Нидерланд нь Бельги, Люксембургийн хамтаар Бенилюкс хэмээх эдийн засгийн холбоог бүрдүүлдэг. Тус улсад олон улсын таван шүүх байрладаг. Тухайлбал: Арбитрын байнгын шүүх, Олон Улсын Шүүх, Хуучин Югославын асуудлаарх олон улсын эрүүгийн шүүх, Олон Улсын Эрүүгийн Шүүх, Ливаны асуудлаарх тусгай шүүх байрладаг. Эхний дөрвөн шүүх нь ЕХ-ны эрүүгийн цагдаагийн агентлаг болох Европолын хамт Хаагт байрладаг. Тийм учраас тус хотыг "дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ."[13]
Нидерланд нь газар зүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27% болон хүн амынх нь 60% далайн түвшнээс доор байдаг.[14][15] Ихээхэн нутаг дэвсгэрээ газрын нөхөн сэргээлтээр бий болгосон. Нидерландын ихээхэн хэсгийг Европын гурван томоохон голын адаг бүрдүүлдэг ба тэдгээр гол салаануудынхаа хамтаар Райн-Мойз-Шелдтийн дельта гэгддэг. Тус улсын зүүн өмнөд хэсэг дэх Арденнийн нуруу болон мөсөн галвын мөсөн голоор үүссэн төв хэсгийн намхан толгодыг тооцохгүй бол нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маш хавтгай.
Нидерланд нь хүн ам шигүү суусан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул, бяслаг, модон ултай шаахай, гауда вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйл, сонгодог хүлцлээрээ алдартай. Хуучны парламентын ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний хоорондоо гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.