Нарсныхан
From Wikipedia, the free encyclopedia
Нарсныхан (Pinaceae) нь хуш, жодоо, гацуур, шинэс, нарс гэх мэт олон янзын шилмүүст мод багтдаг томхон овог юм. Нийт 11 төрөл, 220-250 зүйл мод багтана. Голлох хэдэн янз зүйлүүд нь баруун өмнөд Хятад, Мексик, Японы төв хэсэг болон Калифорнийн уул нуруудаар ургадаг болно.
Нарсныхан | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Шотланд нарс Pinus sylvestris | ||||||||||
Биологийн ангилал | ||||||||||
| ||||||||||
Төрөл | ||||||||||
Дэд овог Pinoideae | ||||||||||
Эдгээр моднууд нь 2-100 м хүртэл өндөр, голдуу мөнх ногоон , давирхайтай, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц навчтай (шилмүүс) мөчрүүдтэй байна. Эм боргоцойнууд нь том, хатуу модлог бөгөөд 2-60 см урт, дотроо үртэй байна. Эр боргоцой нь жижгэвтэр 0.5-6 см урт, тоос хүртэлтийн дараа унадаг. Тоос ба үрний тархалт нь салхиар тархах ба зарим зүйл модны том үрийг шувуу тараадаг аж.