Нара
Япон хот, Нара мужийн нийслэл / From Wikipedia, the free encyclopedia
Нара (Япон: 奈良市, Нара-ши) нь Японы Кансай бүс дэх Нара аймгийн төв хот юм. Мужийн хойд хэсэгт, Киото аймагтай хиллэн оршино. Нара хот Японы 710-784 онд нийслэл байсан. Тэр үед Хэйжо-кёо гэж нэрлэдэг байв. Тус хотыг Хятадын нийслэл Чаньян хотын загвараар баригдсан гэж үздэг. Тус хот 361 мянган хүн амтай, 276,84 км² газар нутагтай.
Quick Facts Солбицол: 34°41′N 135°48′E, Улс ...
Нара 奈良市 Нара-ши | |||
Нара хот, нүүрэн талд нь баруун хэсэгт Тоодайжи сүм, зүүн хэсэгт хотын захиргаа | |||
| |||
Солбицол: 34°41′N 135°48′E | |||
---|---|---|---|
Улс | Япон Япон | ||
Бүс | Кансай | ||
Муж | Нара | ||
Засаглал | |||
- Захирагч | Накагава Гэн | ||
Газар нутаг | |||
- Нийт | 276.84 км² | ||
Хүн ам | |||
- Нийт (2010 оны 1 сарын 1) | 368,636 | ||
- Нягтрал | 1331.58/км² | ||
Цагийн бүс | UTC+9 | ||
Цахим сүлжээ: www.city.nara.nara.jp |
Close
Quick Facts Эртний Нарагийн түүхэн дурсгалууд*, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв ...
Эртний Нарагийн түүхэн дурсгалууд* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Улс | Япон Япон |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iii, iv, vi |
Дугаар | 870 |
Бүс** | Ази-Номхон далай |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1998 (22-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Close
Нийслэлийг Нагаока-кё (784 онд) болон Хэйан-кё (794 онд) рүү нүүлгэсний дараа Нара хотын хөгжил зогссон байна. Тус хот бурхан Буддагийн соёлын төв болж хувирсан байна. Дундад зууны үед энэ хотод тэрс үзэлтэй самурай, язгууртнуудын орогнодог хот болжээ. ХХ дугаар зууны хоёрдугаар хагасаас аялал жуулчлал хөгжиж, хот сэргэн хөгжиж эхэлсэн ажээ.