Мэлхий
From Wikipedia, the free encyclopedia
Мэлхий нь хоёр нутагтан амьтан юм. Одоогоор дэлхийд 5000 гаруй зүйлийн мэлхий бүртгэгдээд байгаа бөгөөд ихэнх нь халуун орны ой шугуйн бүсэд тархан нутаглана. Ихэвчлэн гурвалжиндуу хэлбэрийн толгойтой, богино биетэй, хойд 2 хөл нь урт, сүүлгүй байдаг. Хүчирхэг урт хөлөөрөө сайн үсэрч харайж, нуур, цөөрөм, голын дэргэдэх чийглэг газар амьдардаг. Хоёр нутагтаны 88% нь мэлхий ажээ.
Quick Facts Мэлхий Оршин байсан хугацаа: Triassic - Recent, Биологийн ангилал ...
Мэлхий Оршин байсан хугацаа: Triassic - Recent | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Австралийн модны мэлхий (Litoria caerulea) | ||||||||
Биологийн ангилал | ||||||||
| ||||||||
Мэлхийний тархалт (хар өнгөөр) | ||||||||
Close
Мэлхий нь 10 мм-300 мм хүртэл янз бүрийн хэмжээтэй. Том амтай ба шүдгүй тул барьсан идэш тэжээлээ бүхлээр нь залгина. Нас бие гүйцсэн мэлхий нь мах идэштэн бөгөөд голдуу үе хөлтөн, дун, чийгийн хорхой, эрвээхэй гэх мэт шавьжаар хооллодог. Том биетэй зарим зүйл нь жижиг биетэй хөхтөн амьтан барьж идэх нь бий.