Ли Цян
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд / From Wikipedia, the free encyclopedia
Ли Цян (хятад. 李强; 1959 оны 7-р сарын 23-нд Жэзянд төрсөн) —БНХАУ-ын Төрийн зүтгэлтэн. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар 2023 оны 3-р сарын 11-нээс томилогдон ажиллаж байна. 2017 оноос ХКН-ын Төв хорооны Товчооны гишүүн, 2022 оноос ХКН-ын Төв хорооны Товчооны Байнгын Хорооны гишүүн.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид 2023 оны 3-р сарын 11-нд Ли Цяныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар батламжилсны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнийг уг албан тушаалд томилох зарлигт гарын үсэг зуржээ.