Литва
From Wikipedia, the free encyclopedia
Литва (Литва: Lietuva Загвар:IPA-lt), албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс (Литва: Lietuvos Respublika Загвар:IPA-lt), нь Европын Балтын бүс нутагт оршдог улс юм. Энэ нь Балтын гурван орны нэг ба Балтын тэнгисийн зүүн эрэгт оршдог.
Бүгд Найрамдах Литва Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠯᠢᠲ᠋ᠸᠠ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: Tautiška giesmė "Үндэсний Дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Вильнюс 54°41′N 25°19′E |
Албан ёсны хэл | Литва хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2021[2]) |
|
Шашин (2021[3]) |
|
Ард түмний нэршил | Литвачууд |
Төр засаг | Нэгдмэл холимог засаглалтай бүгд найрамдах улс[4][5][6][7] |
• Ерөнхийлөгч | Гитанас Науседа |
• Ерөнхий Сайд | Ингрида Шимоните |
• Сеймийн Дарга | Виктория Чмилите-Нильсен |
Хууль тогтоох байгууллага | Сейм |
Түүх | |
• Анх дурдагдсан | 3 сарын 9, 1009 |
1236 | |
• Миндовгас хаан ширээнд залрав | 7 сарын 6, 1253 |
• Польштой нэгдсэн | 2 сарын 2, 1386 |
• Хамтын нөхөрлөл байгуулагдав | 7 сарын 1, 1569 |
• Хуваагдсан | 10 сарын 24, 1795 |
• Тусгаар тогтнолоо сэргээв | 2 сарын 16, 1918 |
• Тусгаар тогтнолоо дахин сэргээв | 3 сарын 11, 1990 |
3 сарын 29, 2004 | |
5 сарын 1, 2004 | |
Газар нутаг | |
• Нийт | 65,300 км2 (121) |
• Усны эзлэх талбай (%) | 1.98 (2015)[8] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | ▲ 2,835,988[9] (137) |
• Нягтаршил | 43/км2 (138) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $129 тэрбум[10] (87) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $46,479[10] (37) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $69 тэрбум[10] (81) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $25,015[11] (52) |
ОТББИ (2020) | ▼ 35.1[12] дундаж |
ХХИ (2019) | ▲ 0.882[13] маш өндөр · 34 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | жжжж/сс/өө (МЭ) |
Жолооны тал | баруун гарын |
Утасны томьёо | +370 |
Домэйн нэр | .lta |
Вэбсайт lithuania | |
|
1991 онд НҮБ-д элссэн бөгөөд 2004 онд Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болсон.
Литва Улс хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгис дагуу 97 км газар нутгтай.
Литва 65,300 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2023 онд 2.866.165 сая хүн амтай (дэлхийд 137-р олон) байна.[14] Нэг км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Хүн амын тоогоор Монголоос бага бөгөөд газар нутгаараа 25 дахин бага юм.
Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан.[15] 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украин болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай улс болж байв. 1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын хамтын нөхөрлөл гэх холбоо үүсэж бас хоёр зуу илүү жил оршин байж байгаад хажуугийн нөлөөгөөр салж, Литва Оросын эзэнт гүрний мэдэлд орчихсон юм. Орост хаант засаг унасны дараа Латви, Эстонийн адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, эцэстээ ЗХУ бутрахад хамгийн түрүүнд 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан байна.
Латви, Эстони хоёртой харьцуулахад Литва улс нь цөөн орос иргэдтэй. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг литва, 6.0% нь польш, 4.8% нь орос, 4.6% нь бусад яс үндэст хүн юм байна.[16] Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм.
Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар "apskritis" (Орос: уезд; Англи: county) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литвад нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг. Алдарт Жальгирис спорт клуб байрладаг хот.
2022 оны байдлаар 100 мянгаас илүү хүн амтай хотууд: