Курскийн тулалдаан
хүн төрөлхтний хийсэн хамгийн том хүнд механизмтэй тулалдаан / From Wikipedia, the free encyclopedia
Курскийн тулалдаан буюу Германы "Цитадель" ажиллагаа нь дэлхийн хоёрдугаар дайны том тулалдааны нэг бөгөөд энэ нь Германы дорно зүгт хийсэн стратегийн сүүлчийн давшилт болсноороо дэлхийн түүхэнд үлджээ. Курскийн тулалдааныг Зөвлөлтийн тал:
- Курскийн стратегийн хамгаалалтын тулалдаан
- Орловын стратегийн давшилтын тулалдаан
- Харьков-Белгородын стратегийн давшилтын тулалдаан гэсэн 3 үе шаттайгаар авч үздэг бол Германы тал зөвхөн давших тулалдааны "Цидатель" буюу "Цайз" ажиллагаа гэж өөрийнхөө давших тулалдааны үеээр нэрлэж авч үздэг байна.
Курскийн төлөөх тулалдаан | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайн | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Зөвлөлт Холбоот Улс | Герман | ||||||||
Удирдагчид | |||||||||
Иосиф Сталин Георгий Жуков А.Василевский К. Рокоссовский Н.Ватутин Иван Конев |
Адольф Хитлер Эрих фон Манштайн Г.Клюге Вальтер Модел Х.Гот | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
Хохирол | |||||||||
"Цайз" ажиллагаа:[lower-alpha 1]
Курскийн нийт тулалдаанд:[lower-alpha 2]
|
"Цайз" ажиллагаа:[lower-alpha 1]
|
Үүнээс гадна энэ тулалдааны нэг хэсэг болох хоёр талаас хамгийн олон тооны танк оролцсон хамгийн том тулаан буюу Прохорвкийн тулалдаан, мөн хамгийн их хохирол авчирсан агаарын тулалдааны нэг болсон юм. Зөвлөлтийн талаас Курскийн тулалдаан бол маш сайн бүтэцтэй хамгаалалтын тулаан болсон бөгөөд энэхүү тулалдаанаар дорнод фронт дээр стратегийн санаачлагыг Германы талаас Зөвлөлтийн тал булаан авсан байна. Адольф Хитлерийн зорилгыг тагнаж байсан сайн тагнуулчдын тусламжтайгаар Зөвлөлтийн тал урьчилан хамгаалалтаа сайн зузаатган, мөн маш их тооны нөөц хүчээ сөрөг давшилтанд бэлтгэж амжсан байлаа.