Комплекс нэгдэл
From Wikipedia, the free encyclopedia
Координацын нэгдэл буюу комплекс нэгдэл нь координацын төв өөрөөр төвийн ион гэж нэрлэгдэх (ихэвчлэн шилжилтийн металл) атомыг тойрон орших лиганд гэж нэрлэгдэх ионуудас тогтсон нийлмэл бүтэцтэй нэгдлийг хэлдэг. Төвийн ион нь металл байвал тухайн комплексийг металл комплекс гэнэ. Төвийн ионд холбогдсон лигандын тоог хүрээллийн тоо буюу координацын тоо гэдэг. Лиганд (lЛат. Liganda) нь холбох, холбогдсон хэсгүүд гэсэн утгатай.