Квийнслэнд
From Wikipedia, the free encyclopedia
Квийнслэнд нь тус тивийн зүүн хойд буланг эзлэн оршдог Австралийн нэгэн муж улс юм. Баруун талаараа Хойд Нутаг Дэвсгэр, баруун өмнөд талаараа Өмнөд Австрали, өмнөд талаараа Шинэ Өмнөд Вэльстэй мужуудтай тус тус хиллэдэг. Зүүн талаараа Шүрэн тэнгис, Номхон Далайгаар хүрээлэгдэнэ. Квийнслэнд нь нутаг дэвсгэрээр Австралидаа Баруун Австралийн дараа хоёрт ордог, хүн амаараа Шинэ Өмнөд Вэльс, Викториагийн дараа гуравт ордог муж улс болно.
Квийнслэнд | |
---|---|
Муж | |
Хоч(ууд): Нарлаг муж | |
Уриа: | |
Улс | Австрали |
Холбооны өмнө | Квийнслэндийн колони |
Шинэ Өмнөд Вэльсээс тусгаарлав | 6 сарын 6, 1859 он |
Юуны өмнөөс нэрлэсэн | Хатан хаан Викториа |
Нийслэл ба томоохон хот | Брисбэн |
Засаг захиргаа | 77 орон нутгийн засаг захиргааны бүс |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | |
• Хаан | III Чарльз |
• Амбан Захирагч | Жаннет Янг |
• Ерөнхий Сайд | Анастейша Палащук (АЛН) |
Хууль тогтоох байгууллага | Квийнслэндийн Парламент |
Шүүх | Квийнслэндийн дээд шүүх |
Австралийн Парламент | |
• Сенат | 12 сенатор (76-аас) |
• Төлөөлөгчдийн танхим | 30 суудал (151-ээс) |
Газар нутаг | |
• Нийт | 1851736 км2 (2) |
• Газар | 1729742 км2 |
• Ус | 121994 км2 |
Хамгийн өндөр цэг (Бартл Фрийр уул) | 1,622 м (5,322 фут) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 5,354,800[2] (3) |
• Нягтаршил | 2.8/км2 (5) |
ДНБ (нэрлэгч) | 2020 тооцоо |
• Нийт | $363.524 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $70,862 |
ХХИ (2021) | ▲ 0.944[4] маш өндөр |
Цагийн бүс | UTC+10:00 (АЗСЦ) |
Шуудангийн товчлол | QLD |
ISO 3166 код | AU–QLD |
Бэлгэ тэмдэг | |
Шувуу | Австрали тогоруу (Grus rubicunda) |
Загс | Их шүрэн хаалтны алиалагч загас (Amphiprion akindynos) |
Цэцэг | Куктауны цахирмаа (Dendrobium phalaenopsis)[5] |
Сүүн тэжээлтэн | Коала (Phascolarctos cinereus) |
Өнгө | Элгэн хүрэн |
Хүдэр | Индранил |
Вебсайт | qld |
Тус муж улсын нутаг дэвсгэрийг анх 40,000-65,000 жилийн өмнө ирцгээсэн уугуул австраличууд болон Торрес булангийн арлынхан колоничилсныг хугацаа тогтоох янз бүрийн аргаар тогтоосон болно.[6] Сүүлд 1859 оны зургадугаар сарын 6-нд Квийнслэндийг Шинэ Өмнөд Вэльсээс тасдан авч Британийн титмийн колони болгосныг өдгөө Квийнслэндийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Өнөөдөр Брисбэн хот байгаа нутгийг анх Моретон булангийн хорих анги болгон ашиглаж байсан бөгөөд Шинэ Өмнөд Вэльсэд ялаа эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн рецидив гэмт хэрэгтнүүдийг энд хорьж байсан. Тус муж улс сүүлд нүүдэллэн ирэгсдийг хөхиүлэн дэмждэг бодлого явуулах болсон бөгөөд өнөөдөр Квийнслэндийн эдийн засагт хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгалийн баялгийн салбар давамгайлдаг.
Хүн ам нь Зүүн Өмнөд Квийнслэндэд төвлөрөн суудаг бөгөөд тэр бүс нутагт нийслэл Брисбэн, Лөүгэн, Ипсвич, Түүвүүмба хотоос гадна, Гөүлд Көүст, Саншайн Көүст эрэг байдаг. Квийнслэнд дулаан уур амьсгалтай, ихээхэн хэсэг нь тропикийн бүсэд багтдаг тул нарлаг муж улс гэж хочилдог.