Израил улс дахь COVID-19-ийн нөхцөл байдал
From Wikipedia, the free encyclopedia
Израил улс дахь COVID-19-ийн цар тахал (еврей. מגפת הקורונה בישראל) нь амьсгалын замын цочмог хам шинж коронавирус 2 (SARS-CoV-2) -аас үүдэлтэй коронавирусийн (COVID-19) дэлхийн цар тахлын нэг хэсэг юм. Израилын анхны тохиолдол нь 2020 оны 2 сарын 21 Японы Diamond Princess хөлөг онгоцноос буцаж ирсэн эмэгтэй иргэний шинжилгээнээс коронавирус илэрснээр батлагдсан юм[3]. Үүний үр дүнд Япон, Өмнөд Солонгост очсон хүн болгон 14 хоногийн гэрийн тусгаарлалтад орох журам батлагдсан[4].
Израил дахь COVID-19-ийн цар тахал | |
---|---|
Өвчин | COVID-19 |
Вирус strain | SARS-CoV-2 |
Байршил | Израил |
Анх дэгдсэн | Үхань, Хүбэй, Хятад |
Индекс тохиолдол | Рамат-Ган |
Ирсэн огноо | 2020 оны 2 сарын 21 (1 жил, 2 сар, 1 долоо хоног, 5 өдөр) |
Батлагдсан тохиолдол | 838,576[1] |
Идэвхтэй тохиолдол | 1,228 |
Хүнд тохиолдол | 104 |
Эдгэрсэн | 830,922 |
Нас барсан | 6,366 |
Үхлийн хувь | 0,76%[2] |
Засгийн газрын цахим хуудас | |
govextra.gov.il/ministry-of-health/corona,datadashboard.health.gov.il/COVID-19/,oref.org.il |
3 сарын 11-ний өдрөөс эхлэн Израил халдварын тархалтыг багасгах зорилгоор зай барих болон бусад халдвар хамгааллын дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн. Эхлээд 100-аас илүү хүн цуглахыг хориглож[5], 3 сарын 15-нд энэ тоог 10 хүн болгон бууруулж, хоорондоо 2 м зай барихыг зөвлөсөн[6]. 3 сарын 19-нд Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үндэсний хэмжээнд онц байдал зарлаж, одоо мөрдөж буй хязгаарлалтууд цаашид хууль ёсоор хэрэгжиж, хууль зөрчсөн хүмүүст торгууль ногдуулна гэж мэдэгдэв. Шаардлагагүй тохиолдолд израилчуудыг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. Хүнсний дэлгүүр, эмийн сан, банк зэрэг зайлшгүй шаардлагатай үйлчилгээг нээлттэй үлдээсэн. 3 сарын 25, 4 сарын 1-ний өдрүүдэд хөл хориог улам чангатгаж, хүн бүр гадаа хамар, амаа таглахыг уриалсан. Коронавирус Бней-Брак хотод хүчтэй тархаж, 4-р сарын эхээр халдвар авсан хүний тоо 1000 шахам хүрч байсан тул[7] Засгийн газрын хуралдаанаар хотыг "хязгаарлалтын бүс" гэж зарлаж, орох, гарахыг нэг долоо хоногийн хугацаагаар хязгаарласан.
3 сарын 20-нд Иерусалим дахь Холокостоос амьд үлдсэн 88 настай, урьд нь өвчнөөр шаналж байсан хүнийг тус улсын анхны нас барсан тохиолдол хэмээн зарлав.[8][9]
2020 оны Израилын парламентын сонгуулийн дараа засгийн газар байгуулагдаагүй тул түр засгийн газрын үед цар тахлын эхний давлагаа гарсан. Нетаньяху ерөнхий сайдын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан бөгөөд вирусийн тархалтыг хянах, хязгаарлах зорилгоор нэмэлт эрх мэдэл авсан гэж буруутгагдаж байгаа юм. Үндэсний эв нэгдлийн буюу шинэ засгийн газар нь 2020 оны 5 сарын 17-нд байгуулагдсан. Хоёр дахь давлагааны үеэр ''Хар туг''[10]зэрэг хөдөлгөөнүүд болон жагсаалууд нь засгийн газрын вирусийн эсрэг хариу арга хэмжээг эсэргүүцэв[11]. Гурав дахь давалгааны үеэр 2020 оны 12 сарын 22-нд үндэсний эв нэгдлийн засгийн газар огцорсноор хоёр жилийн хугацаанд дөрөв дэх сонгууль явахад хүргэсэн.[12]