Иерусалим
From Wikipedia, the free encyclopedia
Иерусалим (Еврэй: יְרוּשָׁלַיִם Йерушалайим; Араб: القُدس Ал-Кудс) нь Израил улсын нийслэл бөгөөд газар нутаг, хүн амаараа хамгийн том хот нь юм. 125,1 квадрат километр газар нутагт 732.100 хүн оршин суудаг. Орчин үеийн Иерусалим хот нь Иудын нуруунд, Газар дундын тэнгис болон Сөнөсөн тэнгисийн хойд цэгийн дунд оршдог бөгөөд Хуучны хотын гадуур хөгжжээ.
Иерусалим
| |
---|---|
| |
Захирсан | Израил |
Нэхэж буй | Израил ба Палестин[note 1] |
Израилын дүүрэг | Иерусалим |
Палестины муж | Кудс |
Гихон суурин | МЭӨ 3000–2800 |
Давидын хот | c. 1000 BCE |
Одоогийн хуучин хотын хэрэм баригдсан | 1541 |
Зүүн-Баруун Иерусалимын хуваалт | 1948 |
Зүүн Иерусалимын хавсарган нэгтгэлт | 1967 |
Иерусалимын тухай хууль | 1980 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–зөвлөл |
• Биет | Иерусалимын хотын захиргаа |
• Хотын дарга | Моше Лион (Ликуд) |
Газар нутаг | |
• Хот | 125,156 км2 (48,323 бээр2) |
• Бөөгнөрөл | 652,000 км2 (252,000 бээр2) |
Өндөр | 754 м (2,474 фут) |
Хүн ам (2021)[5] | |
• Хот | 966,210 |
• Нягтрал | 7.7/км2 (20/бээр2) |
• Бөөгнөрөл | 1,253,900 |
Иргэдийн нэршил |
|
Хүн ам (2017) | |
• Еврей | 60.8% |
• Араб | 37.9% |
• бусад | 1.3% |
Цагийн бүс | UTC+02:00 (IST, PST) |
• Зун (ЗЦ) | UTC+03:00 (IDT, PDT) |
Шуудангийн код | 9XXXXXX |
Бүсийн дугаар | +972-2 |
ХХИ (2018) | 0.704[9] – өндөр |
Вэб сайт | jerusalem.muni.il |
Албан нэр | Иерусалимын хуучин хот ба түүний хэрэм |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iii, vi |
Бүртгэгдсэн | 1981 |
Эшлэл ду. | 148 |
Бүс | Арабын улсууд |
Аюулд орсон | 1982–одоо үе |
Иерусалим хот нь МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Мөн Иудаизмын хамгийн ариун газар бөгөөд МЭӨ 10-р зуунаас Еврейчүүдийн сүсэг бишрэлийн төв байна. Иудаизмаас гадна Иерусалим нь Христийн шашны эртний ариун гэгээн газруудын нэг, мөн Исламын гурав дахь ариун газар юм. Хуучны хот нь 0.9 квадрат километр газар нутагтай, харьцангуй жижиг хэмжээтэй боловч шашны чухал газрууд олонтой. Үүнд: Еврейчүүдэд Сүмийн Уул, Баруун Хана, Христосын шашинтнуудад Ариун Авсны Сүм, Мусульмантнуудад Чулууны Пөмбөгөр, Ал-Акса сүм гэх зэргээр байна. 1860-аад он хүртэл дангаараа хот нь болсон Иерусалимын хаалттай хэсэг нь одоо Хуучны Хот гэгддэг бөгөөд үүнийг 1982 онд аюулд байгаа Дэлхийн өвүүдийн жагсаалтад оржээ. Хуучны хот нь уламжлалт ёсоороо бол дөрвөн хэсэгт хуваагдаж байсан. Харин одоогийн хуваагдал болох Арменийн, Христийн, Еврейн, Исламын хэсгүүд нь 19-р зууны эхэн үеэс л хэрэглэгдэж эхэлжээ.
Өнөө үед бол Иерусалимын статус нь Израил-Палестины дайнд чухал асуудал болсоор байна. Израил улс Зүүн Иерусалимыг эзлэсэн явдалд НҮБ болон бусад олон байгууллагууд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийг Палестинчууд ирээдүйн орныхоо нийслэлээ болгох талаар хардаг. UNSC 478-аас болж ихэнх гадны орнуудын элчин сайдын яамд Иерусалимд биш, хуучны түр зуурын нийслэл Тел-Авивт байрлуулдаг.