Зул Сарын Арал
From Wikipedia, the free encyclopedia
Зул Сарын Арлын Нутаг Дэвсгэр (Англи: Territory of Christmas Island) нь Энэтхэгийн Далайд Баруун Австралийн Перт хотоос баруун хойд зүгт 2,600 км зайтай, Индонезийн Жакарта хотоос 500 км зайтай, Кокос (Кийлинг) Арлуудаас зүүндүү хойшоо 975 км зайтай оршдог Австралийн жижиг нутаг дэвсгэр юм.
Зул Сарын Арал | |
---|---|
Австралийн Энэтхэгийн далайн нутаг дэвсгэр Австралийн гадаад нутаг дэвсгэр | |
Зул Сарын Арлын Нутаг Дэвсгэр 圣诞岛领地 / 聖誕島領地 (Хятад) Wilayah Pulau Krismas (Малай) | |
Бүрэн эрхт улс | Австрали |
Британи эзлэн авав | 6 сарын 6, 1888 он |
Сингапураас Австрали руу шилжүүлсэн | 10 сарын 1, 1958 он |
Нийслэл ба томоохон хот | Флайинг Фиш Көүв ("Суурин") 10°25′18″S 105°40′41″E |
Албан ёсны хэл | Байхгүй[lower-alpha 1] |
Ярианы хэлнүүд |
|
Угсаатны бүлгүүд |
|
Ард түмний нэршил | Зул Сарын Арлынхан |
Төр засаг | Шууд удирдагддаг хараат нутаг |
• Хаан | III Чарльз |
• Амбан Захирагч | Дэвид Херли |
• Захирагч | Фарзиан Зайнал |
• Шайэ Ерөнхийлөгч | Гордон Томсон |
Австралийн Парламент | |
• Сенат | Хойд Нутаг Дэвсгэрийн сенаторууд төлөөлдөг |
• Төлөөлөгчдийн танхим | Лингиарийн Хэлтэсд багтсан |
Газар нутаг | |
• Нийт | 135 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 0 |
Хамгийн өндөр цэг | 361 м (1,184 фут) |
Хүн ам | |
• 2021 тооллого | 1,692[1] (-) |
• Нягтаршил | 10.39/км2 (-) |
ДНБ (нэрлэгч) | 2010 тооцоо |
• Нийт | US$52,177,900[2] |
Мөнгөний нэгж | Австрали доллар ($) (AUD) |
Цагийн бүс | UTC+07:00 (CXT) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +61 891 |
Шуудангийн код | WA 6798 |
ISO 3166 код | CX |
Домэйн нэр | .cx[3] |
Зул Сарын Арал | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хялбаршуулсан | 圣诞岛 | ||||||||||||||
Уламжлалт | 聖誕島 | ||||||||||||||
| |||||||||||||||
Зул Сарын Арлын Нутаг Дэвсгэр | |||||||||||||||
Хялбаршуулсан | 圣诞岛领地 | ||||||||||||||
Уламжлалт | 聖誕島領地 | ||||||||||||||
| |||||||||||||||
Малай нэр | |||||||||||||||
Малай | Wilayah Pulau Krismas | ||||||||||||||
Тус нутаг дэвсгэрт 1,600 орчим оршин суугч амьдардаг бөгөөд арлын хойд үзүүрт байх хэд хэдэн сууринд суудаг. Тухайлбал Флайинг Фиш Көүв (мөн Кампонг гэдэг), Силвер Сити, Пүүн Саан, Драмсайт зэрэг сууринг дурдаж болно.
Тус арал нь байгалийн өвөрмөц байршилтай бөгөөд амьтан, ургамлын аймаг нь удаан хугацаагаар тусгаарлагдан хувьсаж хөгжсөн бөгөөд хүн суурьшиж, байгалийг нь их хөндөөгүй тул эрдэмтэн судлаачдын сонирхлыг их татдаг[4].
Олон жилийн турш тус арал дээр гуано олборлох ажиллагаа явагдсан бөгөөд одоо тус арлын нутаг дэвсгэрийн 65% нь Үндэсний парк бөгөөд эртний онгон ширэнгэн ой их талбайг эзлэн оршино.