Гэрэл зургийн сэтгүүл зүй
From Wikipedia, the free encyclopedia
Гэрэл зургийн сэтгүүл зүй буюу Хэвлэлийн гэрэл зураг бол сэтгүүл зүйн тодорхой хэлбэр юм (мэдээ, нийтлэл хэвлэх, дамжуулах зорилгоор цуглуулах, засах, танилцуулах).
Гэрэл зурагт зөвхөн хөдөлгөөнгүй дүрсийг л хэлнэ гэж ойлгодог боловч зарим тохиолдолд энэ нэр томьёо нь өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүйд хэрэглэгддэг дүрс бичлэгийг мөн илэрхийлдэг. Гэрэл зургийн сэтгүүл зүй нь гэрэл зургийн бусад ойрын салбаруудаас (жишээлбэл, баримтат гэрэл зураг, нийгмийн баримтат гэрэл зураг, гудамжны гэрэл зураг эсвэл алдартнуудын гэрэл зураг) ёс зүйг чанд баримталж, мэдээ нийтлэлийг сэтгүүл зүйн агуулгын хүрээнд өгүүлэхийн зэрэгцээ бүтээлийг шударга, ялгаварлал алагчлалгүй байлгахыг шаарддаг.
Гэрэл зургийн сэтгүүлчид мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хувь нэмэр оруулахуйц зургуудыг бүтээж, хэвлэл мэдээлэл болоод олон нийтийг хооронд нь холбоход нь тусалдаг. Гэрэл зургийн сэтгүүлчид гадаад ертөнцөд болж буй үйл явдлын талаар сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой нь гарцаагүй. Тэд зөвхөн мэдээллийн төдийгүй зугаацан цэнгүүлэх, алжаал тайлах үүргийн хүрээнд бүтээлч хэлбэрээр мэдээ мэдээлэл хүргэж байдаг.