Германы Үндэсний номын сан
From Wikipedia, the free encyclopedia
Германы Үндэсний номын сан (герман. Deutsche Nationalbibliothek; DNB)- Архивын төв номын сан, ХБНГУ-ын үндэсний ном зүйн төв юм. Тус байгууллагын эрхэм зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс герман хэл дээрх бүх төрлийн баримт бичиг, ном зүйн хэвлэлийг цуглуулж байнга архивлах, иж бүрэн боловсруулж хадгалах явдал юм. Энэ ажлыг 1913 оноос хойш германы хэвлэл, Германы тухай гадаадын тогтмол хэвлэл, Герман зохтолчдын бүтээлийн гадаад хэл дээрх орчуулгууд, мөн 1933-1945 онд хэвлэгдсэн герман хэлээр цагаачлагчдын бүтээлүүдийг боловсруулах замаар гүйцэтгэдэг байна. Эдгээр бүтээлийг олон нийтэд хүргэх асуудал мөн гүйцэтгэдэг байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь Лайпциг (герман. Deutsche Bücherei Leipzig) болон Франкфурт (герман. Deutsche Bibliothek Frankfurt am Main) дахь салбаруудын хооронд хуваагддаг бөгөөд эдгээр төв тус бүр нь тодорхой өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гурав дахь төв болох Германы хөгжмийн архив (герман: Deutsches Musikarchiv Berlin) нь 1970 онд Берлинд байгуулагдаж, 2010 онд Лайпциг рүү нүүсэн бөгөөд хөгжмийн салбартай холбоотой бүх архив (аудио бичлэг болон хэвлэмэл баримт бичиг) -тэй ажилладаг юм.