Вьетнамын эдийн засаг
From Wikipedia, the free encyclopedia
Вьетнамын эдийн засаг — Вьетнам улс социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засагтай. Одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээгээр дэлхийн 36-р том эдийн засаг, худалдах чадвараар тэнцэтгэсэн ДНБ-ээр дэлхийн 23-р их улс юм. Ази-Номхон далайн, Дорно өмнө Азийн болон Дэлхийн тодотголтой олон улсын байгуулагуудад гишүүнээр элсчээ.
Урьд нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсныг 1980-аад оны дундуурх «Дой мой» (шинэчлэл)-н үеэр таван жилийн төлөвлөгөөн дээрээ зах зээлийн, нээлттэй шинжийг нэмж хольсноор одоогийн холимог бүтцийн эдийн засаг бий болж, хурдацтай хөгжсөн. 21-р зуунд Вьетнам нь дэлхийн эдийн засгийн салшгүй хэсэг болж байна. Вьетнамд жижиг дунд үйлдвэр хөгжсөн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог. Эдийн засаг тогтвортой өсч буй нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татдаг. Үүнд тансаг зочид буудал, амралтын газар бий болж, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж байна.
«Pwc» компанийн 2017 онд үнэлснээр Вьетнамын жилийн ДНБ 5.1% өсөх бөгөөд тус хурдаар 2050 онд дэлхийн 20-р том эдийн засаг болж дэвших юм.[1] Мөн улс нь Дараагийн арван нэг, Өсөлттэй зургаа зэрэг илүү хөгжиж буй орнуудын тоонд нэрлэгдсэн.[2][3]