Вильнюс
From Wikipedia, the free encyclopedia
Ви́льнюс (лит. Vilnius [ˈvʲɪlʲɲʊs] сонсох, 1918 он хүртэл— Ви́льна, 1919—1939 онуудад — Ви́льно, польшоор. Wilno) —Бүгд Найрамдах Литва Улсын нийслэл.
Вильнюс | |
---|---|
Unitas, Justitia, Spes (Латин: Эв нэгдэл, Шударга ёс, Итгэл найдвар) | |
Улс | Литва |
Хошуу | Вильнюс хошуу |
Хотын захиргаа | Вильнюс хотын захиргаа |
Анх дурдагдсан | 1323 |
Хотын эрх олгогдсон | 1387 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–зөвлөлийн засгийн газар |
• Биет | Вильнюс хотын зөвлөл |
• Хотын дарга | Валдас Бенкунскас |
Газар нутаг | |
• Нийслэл | 401 км2 (155 бээр2) |
• Хотын нутаг | 350 км2 (140 бээр2) |
• Бөөгнөрөл | 9,730 км2 (3,760 бээр2) |
Өндөр | 112 м (367 фут) |
Хүн ам (7 сарын 1, 2023)[5] | |
• Нийслэл | 593,436 |
• Байр | (ЕХ-д 35-д) |
• Нягтрал | 1,560/км2 (4,000/бээр2) |
• Хотын нутаг | 716,856[6] |
• Нягтрал | 2,000/км2 (5,000/бээр2) |
• Бөөгнөрөл | 853,656[7][8] |
• Нягтрал | 93/км2 (240/бээр2) |
ДНБ | |
• Бөөгнөрөл | €29.4 тэрбум ($31 тэрбум) (2022) |
• Нэг хүнд ноогдох | €35,300 ($37,200) (2022) |
Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
Шуудангийн код | 01001–14191 |
Бүсийн дугаар | (+370) 5 |
Хотын төсөв | €1.3 тэрбум |
ХХИ (2021) | 0.913[11] – маш өндөр |
Уур амьсгал | Dfb |
Вэб сайт | vilnius |
Албан нэр | Вильнюс хотын түүхэн төв |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iv |
Бүртгэгдсэн | 1994 (18-р чуулган) |
Эшлэл ду. | [12] |
ЮНЕСКО-гийн бүс | Европ |
Хүн ам — 581 475 хүн (2023 он), нийт улсын хүн амын 22 % юм. Үүнээс 67,1 % литвачууд , 15,4 % польшууд, 9,7 % оросууд, 2,7% беларус (2021 он) байдаг байна.
1323 онд Литвын Их ван Гедимин (латин: Gedeminne, Gedeminnus; 1275 –1341) латин хэл дээр илгээсэн захидалдаа Вильнаг нийслэл хот гэж анх дурдсан байдаг боловч үүнээс өмнө байгуулагдсан гэдэг. Олон зууны турш - Литвын Их Гүнт улсын гол хот, 1569 оноос хойш Польш-Литвын хамтын нөхөрлөлийн хамгийн том хотуудын нэг байв. 1795 онд Польш-Литвын хамтын нөхөрлөл гурав дахь хуваагдсаны дараа Оросын нэг хэсэг болсон бөгөөд 1918 он хүртэл Вильна гэж нэрлэгддэг байв. 1922-1939 онд Вилна нэрээр Польшийн нэг хэсэг байв. 1939 оноос хойш Вильнюс нэрээр Бүгд Найрамдах Литва Улсын дараа нь 1940 оны 8-р сарын 3-нд ЗХУ Литва улсын өөртнөө нэгтгэж тус хот нийслэл нь болсон.
1990 оны 3-р сарын 11-нд Вильнюс хотод Литвын ЗСБНХУ-ын Дээд зөвлөл Литвын улсын тусгаар тогтнолыг сэргээж буй тухай шийдвэрийг батлаж Бүгд Найрамдах Литва улсын нийслэл хот болсон байна.