Викториа (Австрали)
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Австралийн мужийн тухай өгүүлнэ. Бусад Викториа нэртэй газруудыг, «Викториа (салаа утга) § Газар»-с харна уу.
Викториа нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр орших муж юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр эх газар дахь Австралийн хамгийн жижиг муж боловч хүн ам хамгийн шигүү суурьшсан, хот ихтэй муж билээ. Цагаан арьст хүмүүс Викториад хөдөө аж ахуй эрхэлдэг хүй нэгдэл байдлаар 1830-аад оноос суурьшиж эхэлжээ. 1851 онд алтны нөөц илэрснээр Викториа үйлдвэр, арилжааны тэргүүлэх нэг төв болсон. Викториа нь хүн амын тоогоор Австралидаа Шинэ Өмнөд Вэльсийн дараа хоёрт орох муж юм. 2007 оны зургадугаар сарын байдлаар тооцоолоход хүн ам 5,205,200 байлаа[9]. Мельбурн хот нь Викториа мужийн нийслэл бөгөөд хамгийн их хүн амтай хот юм. 70 гаруй хувь нь энд оршин суудаг байна.
Quick Facts ВикториаVictoria (Англи), Улс ...
Викториа | |
---|---|
Муж | |
Хоч(ууд): Цэцэрлэгт муж [1] | |
Уриа: Peace and Prosperity (Англи) Энх тайван ба хөгжил цэцэглэлт | |
Улс | Австрали |
Холбооны өмнө | Викториагийн колони |
Үүсгэн байгуулалт | 7 сарын 1, 1851 он[2] |
Хариуцлагатай засгийн газар | 11 сарын 23, 1855 он |
Холбоо | 1 сарын 1, 1901 он |
Юуны өмнөөс нэрлэсэн | Хатан хаан Викториа |
Нийслэл ба томоохон хот | Мельбурн |
Засаг захиргаа | 79 орон нутгийн засаг захиргааны бүс |
Ард түмний нэршил | Викториачууд |
Төр засаг | |
• Хаан | III Чарльз |
• Амбан Захирагч | Жеймс Ангус (үүрэг гүйцэтгэгч) |
• Ерөнхий Сайд | Даниел Эндрюс (АЛН) |
Хууль тогтоох байгууллага | Викториагийн Парламент |
• Дээд танхим | Хууль тогтоох зөвлөл |
• Доод танхим | Хууль тогтоох ассамблей |
Шүүх | Викториагийн дээд шүүх |
Австралийн Парламент | |
• Сенат | 12 сенатор (76-аас) |
• Төлөөлөгчдийн танхим | 39 суудал (151-ээс) |
Газар нутаг | |
• Нийт | 237657 км2 (6) |
• Газар | 227444 км2 |
• Ус | 10213 км2 |
Хамгийн өндөр цэг (Mount Bogong) | 1,986 м (6,516 фут) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 6,704,300[3] (2) |
• Нягтаршил | 29/км2 (2) |
ДНБ (нэрлэгч) | 2020 тооцоо |
• Нийт | $458.895 тэрбум[4] |
• Нэг хүнд ноогдох | $68,996 |
ХХИ (2021) | ▲ 0.948[5] маш өндөр |
Цагийн бүс | UTC+10:00 (АЗСЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+11:00 (АЗЗЦ) |
Шуудангийн товчлол | VIC |
ISO 3166 код | AU–VIC |
Бэлгэ тэмдэг | |
Шувуу | Шар залаат балч (Lichenostomus melanops cassidix) |
Загс | Далайн турьхан луу (Phyllopteryx taeniolatus) |
Цэцэг | Epacris impressa[6] (Epacris impressa) |
Сүүн тэжээлтэн | Хэрмэн поссум (Gymnobelideus leadbeateri) |
Өнгө | Тэнгисийн хөх ба мөнгө[7] |
Хүдэр | Gold[8] |
Вебсайт | vic |
Close