Боден нуур
From Wikipedia, the free encyclopedia
Боден нуур (Герман: Bodensee) нь Төв Европын баруун урд хэсэгт орших дотоодын нуур бөгөөд дотроо хоёр нуураас болон тэдгээрийг холбосон Райн мөрний хэсгээс бүрдэнэ. Нуурын бүрдэлд:
- Оберзээ (Үберлинген нуурын хамт)
- Зээрайн
- Унтерзээ (Гнадензээ, Целлерзээ, Маркелфингер Винкелийн хамт).
Quick Facts Боден нуур Герман: Bodensee, Байршил ...
Боден нуур Герман: Bodensee | |
---|---|
Боден нуур бүтнээрээ | |
Газрын зураг | |
Байршил | Герман (Баден-Вюртемберг, Байерн) Австри (Форарльберг) Швейцар (Ст. Галлен, Тургау, Шаффхаузен) |
Солбицол | 47°35′N 9°28′E |
Онцлог | Дээд нууранд хөрш улсууд хоорондоо тогтоосон хилгүй; Германы хамгийн том, хамгийн гүн, ус ихт нуур |
Нуурт цутгах | Оберзээ: Альпийн Райн (үндсэн цутгал), Алтер Райн, Голдах, Штайнах, Штоккахер Аах, Линцер Аах, Ротах, Шуссен, Арген, Лайблах, Брегенцер Ах, Дорнбирнер Ах Унтерзээ: Зээрайн, Радольфцеллер Аах |
Нуураас гарах | Оберзээ: Зээрайн Унтерзээ: Өндөр Райн |
Ус цуглуулах талбай | 11.487 км²[1] |
Урт | 63 км (Брегенц - Бодман)[2] |
Өргөн | 14 км (Фрийдрихсхафен - Романсхорн)[2] |
Талбай | Оберзээ: 473 км², Унтерзээ: 63 км², хамтдаа 536 км² (Зээрайн ороогүй) |
Дундаж гүн | 90 м[2] |
Хамгийн гүн цэг | 251,14 м[2] |
Усны хэмжээ | 48 км³[2] |
Эргийн урт1 | 273 км |
Хөвөөний түвшин | 395,23 м |
Нуурын арал | Линдау, Майнау, Райхенау, Доминикан, Верд мөн эзэнгүй зургаан арал |
Эргийн суурин | Брегенц, Роршах, Арбон, Романсхорн, Фрийдрихсхафен, Кройцлинген, Констанц, Үберлинген, Меерсбург, Линдау |
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. |
Close
Боден нуур нь Балатон ба Женев нуурын дараа европт гуравт, Герман улсын хамгийн том нуурт[3] тооцогддог дотоодын нуур бөгөөд Альпийн нурууны ар бэлд оршино. Нуурыг Райн мөрөн дайран урсах ба цутгах талыг нь Альпийн Райн, гарах талыг нь Өндөр Райн гэнэ.
Боден нуур нь Австри, Герман, Швейцар гурван улсын хилийн зааг дээр оршдог. Герман, Швейцар хоёрын дунд орших Унтерзээ дундуур хоёр улсын хилийг тэмдэглэсэн тэмдэг байдаг бол харин Оберзээг тойрсон эргийн улсууд хэзээ ч хилийн тэмдэглэгээ хэрэглэж байгаагүй ажээ.