Бенин
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Бенин Улс (Франц: République du Bénin) буюу товчоор Бенин (Bénin) бол нь Өрнө Африкт орших улс юм. Баруун талаараа Того, зүүн талаараа Нигери, хойд талаараа Буркина Фасо, Нигер улсуудтай хиллэх бөгөөд өмнө талд нь Гвинейн булангийн нэг хэсэг болох Бениний булан бий. Нийслэл нь Порто-Ново хот боловч засгийн газрын байгууллагууд нь тус улсын хамгийн том хот бөгөөд эдийн засгийн төв болох Котону хотод байрладаг.
Бүгд Найрамдах Бенин Улс | |
---|---|
Уриа:
| |
Төрийн дуулал: L'Aube nouvelle (Франц) "Үүрийн гэгээ" | |
Нийслэл | Порто-Новоa |
Томоохон хот | Котону |
Албан ёсны хэл | Франц хэл[1] |
Үндэсний хэл | Жагсаалт:
|
Угсаатны бүлгүүд (2013 тооллого[2]) |
|
Шашин (2020)[3] |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Патрис Талон |
• Дэд Ерөнхийлөгч | Мариам Чаби Талата |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Тусгаар тогтнол (Францаас) | |
• Бүгд Найрамдах Дахомей Улс байгуулагдсан | 12 сарын 11, 1958 |
• Тусгаар тогтнол | 8 сарын 1, 1960 |
Газар нутаг | |
• Нийт | 114763 км2[4] (100) |
• Усны эзлэх талбай (%) | 0.4% |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 13,754,688[5] (74) |
• Нягтаршил | 94.8/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2019 тооцоо |
• Нийт | $59.469 тэрбум[6] (137) |
• Нэг хүнд ноогдох | $4,300[6] (163) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | $19.236 тэрбум[6] (141) |
• Нэг хүнд ноогдох | $1,390[6] (163) |
ОТББИ (2015) | ▲ 47.8[7] өндөр |
ХХИ (2021) | ▼ 0.525[8] бага · 166 |
Мөнгөний нэгж | Баруун Африкийн франк (XOF) |
Цагийн бүс | UTC+1 (БАЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +229 |
Домэйн нэр | .bj |
|
Бенин улсын албан ёсны хэл нь франц. Гэхдээ фон, ёруба зэрэг нутгийн хэл өргөнөөр хэрэглэгддэг. Бенин нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Өмнөд Атлантын энхтайван хамтын ажиллагааны Бүс, Франц хэлт орнуудын олон улсын байгууллага, Сахел-Сахарын орнуудын нийгэмлэг, Африкийн нефть үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй.[9]
17-19 дүгээр зуунд тус бүс нутагт Дахомейн вант улс, Порто-Новогийн хот-улсаас гадна хойд хэсгээр нь олон омог аймгууд оршиж байв. 17-р зуунаас эхэлсэн Транс-Атлантын боолын худалдааны үеэр нутгийн иргэдийг олноор нь олзолж, хөлөг онгоцоор Шинэ Ертөнц /Америк руу/ рүү зөөвөрлөдөг байсан тул Боолын эрэг гэх нэртэй болжээ. Боолчлолыг халсны дараа Франц улс тус оронд хяналтаа тогтоож, Францын Дахомей хэмээн нэрийдэв. 1960 онд Дахомей Францаас бүрэн тусгаар тогтнолоо олсны дараа ардчилсан засгийн газрууд, цэргийн засгийн газрууд ээлжлэн төр барьсан шилжилтийн тогтворгүй үе иржээ.
Ийн явсаар 1975 онд ЗХУ-ын дэмжлэг хүлээсэн Марксист-Ленинист үзэл баримжаатай Бүгд Найрамдах Бенин Ард Улс бий болж 1990 он хүртэл оршин тогтнож байгаад, 1990 онд олон намын тогтолцоот, өнөөгийн Бүгд Найрамдах Бенин Улс болон өөрчлөгджээ.[10]