Баку
From Wikipedia, the free encyclopedia
Баку (азе. Bakı) хот нь Бүгд Найрамдах Азербайжан улсын нийслэл бөгөөд Кавказын аж үйлдвэр, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамгийн том төв, хамгийн том хот нь юм. Баку хот Каспийн тэнгисийн хамгийн том усан боомт хот юм. Баку гэдэг нь эртний перс хэлээр "Бад кубе" буюу "Салхиар үлээсэн хот" гэсэн утгатай үг. Баку хот 2140 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 2 сая 262 000 хүн амтай (2018 оны байдлаар), 11 дүүрэг, 59 хот орчмын тосгонтой. Баку хотын хүн амын 90 хувь нь азербайжанчууд, бусад нь орос, украйн, курд, армян, еврей, гүрж, турк үндэстэн эзэлдэг. Баку хотод төмөр зам, 34 км урт метро (1967 онд байгуулагдсан), авто зам, усан зам, нисэх буудалтай. Баку хотод 6 театр, 1 цирк, 7 музей, 11 түүхэн дурсгалт газар, 50 хөшөө, Исламын 6 мечеть, Христийн 7 сүм байдаг. Баку хотод нефть боловруулах үйлдвэр, химийн үйлдвэр ,машины үйлдвэр, хүнс, нэхмэлийн үйлдвэр хөгжсөн.
Ширваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хот* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Охины цамхаг, Баку | |
Улс | Азербайжан Азербайжан |
Төрөл | Соёлын |
Шалгуур | iv |
Дугаар | 958 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2000 (24-р чуулган) |
Мөхөх аюултай | 2003- |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |