Байгал нуур
From Wikipedia, the free encyclopedia
Байгал нуур (Орос: озеро Байкал; бур. Байгал нуур), мөн Байгал далай (бур. Байгал далай) нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн) [4], цэнгэг уст, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм.[5] Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй[6]. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно [7].
Байгал нуур Байкал Байгал далай | |
---|---|
Нуурын эрэг | |
Хиймэл дагуулаас авсан | |
Байршил | Буриад, Эрхүү муж Оросын Холбооны Улс Оросын Холбооны Улс |
Солбицол | 53°30′N 108°0′E |
Онцлог |
|
Нуурт цутгах | Сэлэнгэ мөрөн, Дээд Ангар мөрөн, Баргажин гол, Снежная гол, Турка гол, Кичера гол, Тыя гол |
Нуураас гарах | Ангар мөрөн |
Ус цуглуулах талбай | 571.000 км²[1] |
Ай савд багтдаг орон | Оросын Холбооны Улс Оросын Холбооны Улс |
Урт | 673 км |
Өргөн | 82 км |
Талбай | 31.722 км² (арлыг оруулаагүй)[2] |
Дундаж гүн | 758 м[3] |
Хамгийн гүн цэг | 1642 м[2] |
Усны хэмжээ | 23.615 км³ (хамгийн ихдээ)[2] |
Эргийн урт1 | 2125 км |
Хөвөөний түвшин | 455,5 м |
Хөлдөх хугацаа | 10-р сараас 5-р сар хүртэл |
Эргийн суурин | Эрхүү |
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. |
Байгал нуур* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Ольхон арлын бөө хад | |
Улс | ОХУ |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | vii,viii,ix,x |
Дугаар | 754 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1996 (20-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Байгал нуур нь дэлхийн гадаргын усны 22-23% -ийг агуулдаг цэнгэг устай хамгийн том нуур юм. Цэвэр ус нь 23615.39 км3 (5,670 cu mi), энэ нь Хойд Америкийн Их нууруудаас ч илүү их ус агуулдаг гэсэн үг юм. Байгал нуурын гүн нь 1,642 метр (5,387 ft) тиймээс дэлхийн хамгийн гүн нуур юм. Мөн дэлхийн хамгийн тунгалаг 10 нууруудын тоонд ордог бөгөөд дэлхийн хамгийн эртний нуурт тооцогддог. 25-30 сая жилийн настай. Энэ бол дэлхийн гадарга дээрх долоо дахь том нуур юм.
Байгал нуур нь Танганийка нуур шиг эртний байц хөндий байсан бөгөөд, 31,722 км2 (12,248 миль2) урт, хавирган сар хэлбэртэй байдаг. Олон мянган төрлийн ургамал, амьтад энд амьдардаг. Нуурыг 1996 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн. Мөн Байгал нуурын зүүн талд Буриад монголчуудын овог аймгууд хонь, тэмээ, үхэр, хонь, адуугаа өсгөн амьдарсаар иржээ. Өвлийн дундаж температур -19 ° C (-2 ° F) зуны хамгийн ихдээ 14 ° С (57 ° F).
Байгал нуурын зүүн талын бүс нутгийг Транс-Байгал гэж нэрлэгддэг.