Адены булан
From Wikipedia, the free encyclopedia
Адены булан (Англи: Gulf of Aden, Араб: العربية) нь Энэтхэгийн далайн баруун хойд хэсэгт хойд талаараа Арабын хойг, өмнөд талаараа Африк тивийн Сомалийн хойгоор хашигдан орших, баруунаас зүүн тийш сунан тогтсон булан юм. Баруун талаараа Баб эл-Мандебын хоолойгоор дамжин Улаан тэнгистэй холбогдоно. Йемен, Жибути, Сомали улсууд Адены булангийн эрэг дээр оршино.