Абаха
From Wikipedia, the free encyclopedia
Абаха хан (1234–1282) (Абага, Абага хан ч гэдэг) Персийн Ил Хан улсын хоёрдахь Монгол удирдагч (Ил-хан) байлаа. Хүлэгү хан, Есөнжин хатны дундаас гарсан хүү Абаха 1265–1282 онд Ил Хан улсыг захирч байсан бөгөөд түүнийг дүү Тэкүдэр нь залгамжилжээ. Абахагийн хаанчлалын жилүүдийн ихэнх хугацаанд Монголын Эзэнт гүрэн дотоодод дайнтай байлаа. Тухайлбал Ил Хан ба умард зүгийн Алтан Ордын хоорондох дайныг дурдаж болно. Абаха мөн Сирийг эзлэн авахаар удаа дараа оролдсон боловч амжилтгүй болжээ. Тухайлбал Хомсын хоёрдугаар тулалдаанд ялагдал хүлээсэн байдаг.